
"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.
ҮЙЛ ЯВДАЛ 1: Зээл хэрхэн үүссэн бэ?
Монголын парламент 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөрОюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнийтухай тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор УИХ-аасЗасгийн газарт тодорхой үүрэг чиглэлийг өгч, гэрээбайгуулах эрхийг нээж өгсөн байдаг. Үүнд, Хөрөнгөоруулалтын гэрээгээр Монголын талын эзэмшлийн хувьхэмжээг 34 хувиар тогтоохыг тусгаж өгсөн юм.
УИХ-ын энэхүү 57 дугаар тогтоолын дагуу Засгийн газархөрөнгө оруулагч талтай эцсийн хэлэлцээрийг хийж, 2009 оны 10 дугаар сарын 6-нд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Ийнхүү Оюутолгой төслийг 34%-ийг Монголын Засгийнгазар, 64%-ийг хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто/Туркойз Хилл эзэмшсэн. Гэвч нэг асуудал үүссэн нь, Монгол Улсад өөрийн эзэмшлийн 34%-д ногдох хөрөнгөоруулалтыг хийх их хэмжээний хөрөнгө байгаагүй. Тиймээсхөрөнгө оруулагч талаас 34%-д шаардлагатай хөрөнгийгзээл хэлбэрээр гаргах, уурхай ашиглалтад орж, ашиг олжэхлэхээр ногдол ашгаасаа уг зээлийг хүүгийн хамтсуутгуулан төлөхөөр болсон. Энэхүү 34% өнгөрсөн 16 жилийн хэрүүл талцлын үндэс суурь болсон билээ.
Төслийн эхний шатны хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4-5 тэрбум ам.доллар байхаар тооцоолж, үйлдвэрлэлийг 2013 оноос өмнө эхлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нэг том асуудал үүсэв.
ҮЙЛ ЯВДАЛ 2: Дубайн гэрээний цаадах гол асуудал юу байв?
2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Ц.Сэдванчиг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдад захидал бичиж, талуудын дунд үл ойлголцол үүссэнээс далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2 жилээр гацаж байлаа. Өөрөөр хэлбэл, 2013 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зардлын хэтрэлт болон талуудын үл ойлголцлоос болж 2 жилийн хугацаанд бүрэн зогсож, тус компани 2000 ажилчнаа халж байв. Оюутолгойн ордын нөөцийн 80 хувийг гүний уурхайгаас олборлоно.
Иймээс үл ойлголцолд хүрсэн асуудлыг шийдвэрлэж, далдуурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхийн тулд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотод хөрөнгө оруулагчталтай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулж байв.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт огцом саарч, валютын урсгал хумигдаж эхэлсэн тул уг гацааг гаргаж, гадаадын банкуудаас 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт босгох нь энэ төлөвлөгөөний гол зорилго байв. Дубайн төлөвлөгөөгөөр Олон улсын санхүүгийн корпораци (IFC), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD) зэрэг дэлхийн нэр хүндтэй 15 орчим банк, санхүүгийн байгууллагаас Оюутолгой төслийн нэр дээр зээл авсан. Улмаар Монголын Засгийн газар 34%-д ногдох ашгийг хүртэх хугацаа хойшлогдсон. Дубайн гэрээ нь далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, Монгол Улсад урт хугацаандаа валют орж ирэх суурийг тавьсан сайн талтай ч, зардлын хэтрэлтийг нэмэгдүүлсэн гэж буруутгагддаг. Үүнээс болж, Монголын Засгийн газарт $2.3 тэрбумын өрүүссэн.
ҮЙЛ ЯВДАЛ 3: Гүний уурхай ашиглалтад оров
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-нд Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын ашиг сонирхлыг хангуулах тухай тогтоолыг УИХ-аар батлуулж, тэр дагуу хөрөнгө оруулагчтай хэлэлцээр эхлүүлсэн байдаг.
УИХ-аас Засгийн газарт дараах чиглэлээр Оюутолгойн гэрээнүүдийг сайжруулахыг үүрэг болгосон. Нэгдүгээрт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах. Хоёрдугаарт, 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-г Монгол Улсын ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх, шаардлагатай бол цуцлах. Гуравт, Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, Монголын тал ирээдүйд бодитоор ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх. Дөрөвт, Төслийн байгаль орчны нөлөөлөл, ус ашиглалт болон татварын ногдуулалтад улсын хяналтыг чангатгах.
2021 оны 12 дугаар сард Монголын талд ногдож байсан 34%-ийн өрийг албан ёсоор бүрмөсөн цуцлаж буйгаа РиоТинто компани мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт үүссэн $2.3 тэрбумын өрийг “Рио Тинто” 100% тэглэсэн түүхтэй.
Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн баялгийн 80 гаруй хувь орших гүний уурхай албан ёсоор ашиглалтад орж, дэлхийн 4 дэх том зэсийн уурхай болох зам нээгдлээ.
ҮЙЛ ЯВДАЛ 4: Н.Учралын Засгийн газрын сюрприз ба дараагийн даалгавар
Хөрөнгө оруулалтын эхний гэрээнд зааснаар Монголын тал2023 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол энэ хугацаа 2039 он хүртэл хойшилж, Монгол Улсын төслөөс хүртэхнийт үр өгөөжийн төсөөлөл 53 хувиас 35–39 хувь хүртэл буурсан.
Тиймээс Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар Рио Тинтотой хоёр шатны хэлэлцээ эхлүүлсэн. Ингээд 2026 оны 6-р сарын 30-ны өдөр Рио Тинто групптэй хийсэн Оюутолгой төслийн хэлэлцээрийг эцэслэн, Монгол Улсад түүхэн ашигтай нөхцөлөөр харилцан тохиролцсон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Хэлэлцээрийн хүрээнд зээлийн хүүг бууруулж, их хэмжээний зардал хэмнэв. Тодруулбал, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5%-аас 7.9% болгон, 2.6% бууруулж чадсан. Ингэснээр зээлийн хүүд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд орчим төгрөгийг шууд хэмнэх боломж бүрдэв. Монголын талын ирээдүйд хүртэхөгөөж үүний дүнд 8 их наяд төгрөгөөр нэмэгдэж байна.
Өмнөх гэрээнүүдээр тусгагдсан байсан Оюутолгой төслийн менежментийн зардлыг хувиар нь 50 хувь буюу хоёр дахин багасгаж, зардлын давхардлыг бүрэн арилгасан. Энэхүү тохиролцооны үр дүнд төлбөрийн зардал $2.2 тэрбумаар (₮8 их наядаар) буурч, Монгол Улсын хүртэх цэвэр өгөөж $1.5 тэрбумаар (₮5 орчим их наядаар) нэмэгдэхээр болсон юм.
Өмнөх санхүүгийн моделиор Монголын тал 2037 оноос ногдол ашиг авч эхлэх төлөвтэй байсан. Тэгвэл зардлуудыг бууруулж, хүүгийн дарамтыг багасгасны үр дүнд хугацааг 11 жилээр наашлуулж, 2026 онд багтаан Монгол Улс Оюутолгой төслөөс анхны ногдол ашгаа авахаар Рио Тинто групптэй эцэслэн тохиролцсон байна.
Анхны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон бусад санхүүгийн нөхцөлийг өөрчлөх, дахин хэлэлцэх "цонх үе" 7 жилд нэг удаа нээгддэг байсан. Үүнийг өмнөх Засгийн газрууд ашиглаагүй байдаг. Энэ удаагийн хэлэлцээрээр энэхүү хугацааг цаашид 3 жил тутамд болгон богиносгож өөрчилсөн бөгөөд ингэснээр дэлхийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчинтой уялдуулан гэрээг үе шаттай сайжруулах уян хатан боломж бүрдлээ
Оюутолгойн бүлэг ордын үргэлжлэл болох "Онтре ресурс"-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “...Байгалийн баялгийнөгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох" заалтын дагуу хэлэлцээрийг шинээр эхлүүлсэн. Санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох яамдад өгсөн.
SOFR гэж юу вэ?!
SOFR (Secured Overnight Financing Rate) нь АНУ-ынЗасгийн газрын үнэт цаасаар баталгаажсан богино хугацааны санхүүжилтийн олон улсад хэрэглэгддэг суурьхүү юм. LIBOR системийг халсны дараа олон улсын зээл, санхүүжилтийн шинэ жишиг болсон бөгөөд Оюутолго йтөсөл 2023 оноос зээлийн суурь хүүгээ SOFR-д шилжүүлэн ашиглаж байна.
Эх сурвалж: Mono.mn

















































