Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-7-06
0
ЖИРГЭХ

Хонь

Энэ долоо хоногт ирээдүйн зорилго, төлөвлөгөөгөө дахин эргэцүүлэн бодох хэрэг гарна. Сүүлийн үед зорьж явсан зүйл тань үнэхээр таны хүсэл мөн эсэхэд эргэлзэнэ. Гэхдээ энэ нь бүхнийг орхих хэрэгтэй гэсэн үг биш. Харин зорилгодоо хүрэх арга барилаа шинэчлэх шаардлагатайг илтгэж байна. Долоо хоногийн дунд үеэс шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Шинэ төсөл эхлүүлэх, өмнөх санаагаа сэргээх, чимээгүй явсан асуудлаараа байр сууриа илэрхийлэхэд таатай үе. Харин долоо хоногийн сүүлээр таны ажил мэргэжил, нэр хүндэд чухал өөрчлөлт орж магадгүй. Албан тушаал ахих, томоохон амжилт гаргах, эсвэл таарч тохирохоо больсон ажлаасаа гарах гэх мэт юу ч байж болно. Юу ч болсон байлаа, өдийг хүртэл гаргасан хичээл зүтгэлээ үнэлж, амжилтаа тэмдэглээрэй. Таныг дэмжиж, өсөлтөд тань тусалдаг хүмүүсийг зүгээр л цаг хугацааг тань үрж буй хүмүүсээс ялгаж салгаж чадна.

Үхэр

Энэ долоо хоногт амжилт, элбэг дэлбэг байдал давамгайлна. Бусад хүмүүс сорилттой тулгарч байхад та тайван, тогтвортой байдлаа хадгалж чадна. Таны найдвартай байдал, эхлүүлсэн ажлаа дуусгадаг тууштай хандлага бусдын анхаарлыг татах болно. Сүүлийн үед хүнд хэцүү байсан асуудлууд шийдэгдэнэ. Ялангуяа мөнгө санхүү, үнэт зүйлстэй холбоотой шинэ боломжууд нээгдэнэ. Орлого олох шинэ арга замыг эрэлхийлэхэд хамгийн тохиромжтой үе. Хэрэв та гадаадад суралцах, урт хугацааны аялал хийх, эсвэл олон нийтэд чиглэсэн шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөж байсан бол энэ үе хамгийн таатай байна. Тантай хамт өсч хөгжих хүн нь хэн бэ гэдгийг ялгаж таниж авна. Сэтгэл санааны ачааллаа хөнгөлж, өнгөрсөн шарх, түгшүүрээсээ ангижрахад анхаарал хандуулах шаардлагатай. Та зөвхөн санхүүгийн хувьд бус, сэтгэл зүйн хувьд ч өмнөх хүнд үеэ даван туулж, амьдралынхаа шинэ шатанд шилжиж байна.

Ихэр 

Энэ долоо хоногт аливаа асуудлыг хэт эргэцүүлэн бодохоос зайлсхийх хэрэгтэй. Өнгөрсөн яриа, үйл явдлыг дахин дахин бодож эргэцүүлэх нь эсрэгээрээ буруу дүгнэлтэд хүргэх магадлалтай. Яаралтай шийдвэр гаргахын оронд хэсэг хугацаанд бодож тунгаах нь зөв. Долоо хоногийн дунд үеэс таны амьдралд томоохон өөрчлөлтийн эхлэл тавигдана. Дүр төрх, үзэл бодол, олон нийтийн өмнө харагдах байдлаа шинэчлэх хүсэл төрж магадгүй. Энэ нь нэг талаасаа өөрийгөө илүү чөлөөтэй илэрхийлэх, жинхэнэ мөн чанараа таниулах боломж болно. Эрүүл мэнд, өдөр тутмын дадал зуршилтай холбоотой асуудал үүснэ. Хэрэгцээ шаардлагаа үл тоомсорлох хэрэггүй. Өөртөө илүү анхаарал хандуулах цаг тань ирсэн байна. Ирээдүйн зорилго, нийгэмд үлдээх хувь нэмрээ эргэн харахыг хүснэ. Бүхнийг урьдчилан нарийн төлөвлөх гэж яарахын оронд дотоод мэдрэмжээ сонсож, үнэхээр хийхийг хүсч буй зүйлдээ төвлөрвөл үр дүнтэй байх болно.

Мэлхий 

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл тань урьд өмнөхөөс илүү хүчтэй мэдрэгдэх бололтой. Мэдрэмжүүдээ дотроо хадгалж, тэвчихийн оронд урсгалаар нь хүлээн авч, гаргах нь танд илүү тустай. Өнгөрсөн баларсан үйл явдлууд санаанд орж, сэтгэл шаналгана. Энэ нь төвөгтэй санагдаж болох ч үнэндээ өөрийгөө илүү гүн ойлгох боломжийг танд өгч байгаа юм. Та шинэ эхлэлд бэлдэж байна. Энэ үед зүүдээ манавал сайн. Зөн совин тань хурц болж, зарим үйл явдал өмнө нь болж байсан юм шиг санагдана. Ганцаараа байх хүсэл төрж, зарим зүйлийг тавьж явуулна. Хайр дурлалын хувьд сонголт хийх цаг. Харилцаагаа үргэлжлүүлэх, орхих эсэхээ шийднэ. Ямар ч шийдвэр гаргасан байлаа та нэг их буруудахгүй. Юу таныг үнэхээр догдлуулж, амьдарч байгаа мэт мэдрэмжийг өгч байгааг ойлгоно. Зорилго, ажил мэргэжлийн тал дээр тодорхойгүй мэдрэмж давамгайлна. Гэхдээ та өмнөх "би"-ээсээ хавьгүй өсч дэвжсэн яваа гэдгээ бүү мартаарай.

Арслан 

Хичээл зүтгэл тань үнэлэгдэх, амжилтаа мэдрэх үе айсуй. Энэ долоо хоногт хийсэн ажлын тань үр дүн бага боловч утга учиртай хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай. Таны өөрөө анзаараагүй зүйл тань хүртэл үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдөнө. Долоо хоногийн дунд үеэр найз нөхөд, хамт олон, ирээдүйн зорилготой холбоотой шинэ эргэлт гарна. Хэнтэй хамт байж, хэрхэн өөрийгөө илэрхийлж байгаагаа эргэн харах цаг үе ирж байна. Ирээдүйн шинэ өөртэйгөө холбогдох мэт гэнэтийн, сонирхолтой өөрчлөлтүүд гарч ч мэднэ. Эрүүл мэндээ орхигдуулж болохгүй. Ялангуяа сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа анхаараарай. Хэрэв та өөрийгөө хэт шахаж, ядарч туйлдсан бол түр завсарлага авч, амьдралын хэмнэлээ дахин тохируулахыг зөвлөж байна. Гэр бүл, орон байртай холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Тодорхойгүй байсан нөхцөл байдал цэгцэрч, хаашаа чиглэхээ илүү ойлгож эхэлнэ. Та бусдаас хайр, дэмжлэгийг хүртэх эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрөөрэй.

Охин

Элбэг дэлбэг байдал, өсөлт хөгжил, анхаарал халамж, бүтээмжийг илэрхийлэх долоо хоног. Таны гоо үзэсгэлэн, бусдыг татах хүч, нөлөө тань нэмэгдэж, хүмүүсийн таныг гэх хандлага өөрчлөгдөнө. Хамгийн сонирхолтой нь та үүний төлөө онцгой зүйл хийх шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөөрөө, бусдын хүлээлтэд хэт захирагдахгүй байх нь нөлөөллийг бий болгоно. Таны ажил мэргэжил, нэр хүнд, амьдралын зорилготой холбоотой томоохон өөрчлөлтүүд гарч магадгүй. Энэ өөрчлөлт нэг эхэлбэл ойрын хэдэн сардаа үргэлжлэх бөгөөд урт хугацаандаа таны карьер, манлайлал, нийгэмд үзүүлэх нөлөөг үндсээр нь өөрчлөх боломжтой. Удаан хүлээсэн зүйлс үр дүнгээ өгч эхэлнэ. Энэ нь хайр дурлал, ажил төрөл, төсөл хөтөлбөр юу ч байж болно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Тиймээс удаан дотроо хадгалсан зүйлээ ил гаргаж хэлэхэд тохиромжтой. Хайр сэтгэл, найз нөхөрлөл болон хамтын ажиллагаанд хэрхэн ханддаг хэв маягаа эргэн нэг харах хэрэгтэй. Та өөрийнхөө энэ хувилбарт сэтгэл хангалуун байна уу, дахин нэг дүгнээрэй.

Жинлүүр

Шударга ёсоор амьсгалах долоо хоног. Өнгөрсөн долоо хоногт гаргасан чухал шийдвэрийн тань үр дагавар хэрхэн өрнөж байгааг та ажиглаж байна. Яг одоо танд юу мэдрэгдэж байна? Түгшүүр үү, эсвэл тайвшрал уу? Хариулт нь таны хэр зөв сонголт хийснийг илтгэнэ. Долоо хоногийн дунд үеэс тодорхойгүй байдал нэмэгдэх магадлалтай. Аливаа юмсын харагдах байдал нь бодит байдалтайгаа нийцэхгүй байж магадгүй. Алсын зорилго, амьдралыг илүү өргөн хүрээнд харахтай холбоотой шинэ боломжууд нээгдэнэ. Шинэ орчин, шинэ багш, шинэ итгэл үнэмшил таны үзэл бодлыг үндсээр нь өөрчлөх боломжтой. Зарим зүйл дуусгавар болж, чухал зүйлийг ойлгож авна. Таныг ядраадаг орчин нөхцөл, хүмүүст үгүй гэж хэлж сур. Санхүүгийн асуудлууд илүү тодорхой болж ирнэ. Эрүүл мэндийн асуудлаа орхигдуулж болохгүй. Ялангуяа өдөр тутмын дадал зуршил, ачааллын хуваарилалтаа эргэн нэг хараарай. Эрч хүчээ зөв хуваарилахгүй бол өөрийгөө биш бусдыг гэсээр байгаад амьдралын тэнцвэр алдагдаж магадгүй.

Хилэнц

Энэ долоо хоногт аливаа шийдвэрийг гаргахад нэлээн төвөгтэй байх бололтой. Та бодит байдал болон мэдрэмжээ ялгаж салгаж чадахгүй будилна. Таны өмнө байгаа бүх боломж, сонголт бодит мэт харагдавч зарим нь хуурмаг байж болохыг анхааруулъя. Тиймээс шийдвэр гаргахынхаа өмнө сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж буй эсэхээ анзаараарай. Зарим зүйлийг цаасан дээр буулгах нь таны бодлыг өөрчлөх боломжтой. Хайр дурлалын харилцаатай холбоотой гэнэтийн өөрчлөлтүүд гарч магадгүй. Өнгөрсөнд харилцаатай байсан хүн дахин гарч ирэх, эсвэл цоо шинэ хүн таны сэтгэлийг хөдөлгөх бололтой. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байна. Иймд удаан дотроо бодсон зүйлээ ил гаргаж, чухал яриа өрнүүлэхэд тохиромжтой. Та нэгэн үе өөрийн мөн чанараасаа холдчихсон явсан бол одоо эргээд хуучиндаа буцаж байна. Амьдралын зорилго, байр суурь тань ч илүү тодорхой болж байна. Би хангалттай сайн байна уу гэхээс илүүтэй би өөрөө өөртөө үнэнч байна уу гэдэг асуултыг өөртөө тавь.

Нум 

Эрч хүч, урам зориг дүүрэн долоо хоног. Гэсэн ч хэтэрхий дэвэрч байж гэнэтийн, бодлогогүй үйлдэл хийхээс сэрэмжил. Ямар нэг шинэ зүйл эхлүүлэхэд тохиромжгүй. Аливаа алхам хийхээсээ өмнө тодорхой төлөвлөгөөтэй байх нь чухал. Ингэснээр эцсийн мөчид буруу эргэлтээс зайлсхийж чадна. Хамтын ажиллагааны салбарт гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Хайр дурлал, нөхөрлөл, бизнесийн гээд бүх харилцаа тань шинэ түвшинд шилжих магадлалтай. Бүх гэрээ шинэчлэгдэж байгаа мэт мэдрэмж танд төрнө. Зарим харилцаа холбоо дуусч, зарим нь цоо шинэ түвшинд шинэчлэгдэнэ. Энэ нь эмх замбараагүй байдал биш, харин илүү үнэнд таныг хүргэх өөрчлөлт юм. Санхүүгийн шинэ боломжууд таны өмнө нээгдэнэ. Боломж нээгдэх гэхээс илүү таныг ухааруулсан үйл явдал болно гэж ойлгоход болно. Таны оюун санаа, дотоод итгэл, зөн совин хүчтэй байх бололтой. Нам гүм байх тусам өөрийн дотоод чиг баримжаагаа тодорхой сонсох боломжтой.

Матар 

Энэ долоо хоногт өмнө нь шийдэгдсэн гэж бодсон асуудал дахин сөхөгдөж магадгүй. Гэр бүл, хамтран амьдрагч, эсвэл болзоот хүнтэй тань холбоотой асуудал дахин яригдаж мэднэ. Та нэг асуудлыг дахин дахин ярьж, тайлбарлах дургүй хүн байж болно. Гэвч энэ удаагийн нөхцөл байдлыг ухралт гэж харалгүй, харин ч тухайн зүйлийг илүү гүн гүнзгий ойлгох боломж гэж харах хэрэгтэй. Энэ бүхэн эерэг үр дүн дагуулна. Өдөр тутмын амьдрал, ажил, дадал зуршилтай холбоотой гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Амьдралаа илүү ухаалгаар, үр ашигтай зохион байгуулах шинэ арга замууд гарч ирж магадгүй. Гол нь уян хатан байж, тайван байдлаа алдахгүй байх хэрэгтэй. Сүүлийн үед аажмаар бий болж байсан зарим өөрчлөлт одоо ил тод болж, гэрэлд гарна. Өөрөөр хэлбэл, таны өөрийгөө харуулах цаг ирж байна. Өсөлт хөгжилөө үнэлж, амжилтаа тэмдэглэ. Таныг үнэхээр ойлгож, дэмждэг хүмүүс хэн болох нь илүү тод харагдана.

Хумх

Хүсэл зорилгыг чинь бүгд үл тоомсорлож байгаа мэт санагдаж, та өөрөө өөртөө үнэ цэнгүй нэгэн мэт санагдана. Од эрхсийн нөлөөгөөр ийм төөрөгдөл танд илүү хүчтэй мэдрэгдэнэ. Гэхдээ та буруу чиглэлд яваагүй. Ялалт ойрхон байна. Анхаарлаа сарниулахгүй байх нь л хамгийн чухал. Хайр дурлалын харилцаанд томоохон өөрчлөлт орно. Энэ нь таныг баярлуулж, догдлуулах өөрчлөлт байх болно. Хэт их бодохоо больж, хөнгөн амьдрахыг хичээгээрэй. Удаан хугацаанд үүрч явсан сэтгэлзүйн ачаа, гомдол, гуниг, зуршлаа орхих цаг тань ирсэн байна. Ажил мэргэжлийн хувьд ч ялгаагүй удаан хугацаанд бүрхэг байсан нөхцөл байдал нэг тийшээ цэгцэрнэ. Үнэнч байх гэдэг үгийн утгыг шинээр ойлгож авна. Бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэхээсээ илүү хамгийн түрүүнд өөртөө үнэнч байхыг танд зөвлөе. Үүнийг ойлгож чадвал өөрийн түүхээ цоо шинээр бичих боломж таны өмнө нээгдэж байна.

Загас 

Нүд нээгдэх долоо хоног. Та зарим зүйлийг огт өөр өнцгөөс харж ойлгохын зэрэгцээ худал хуурмаг зүйлсийг тод харж чадна. Энэ үед аливааг хүчээр шийдэх хэрэггүй. Тайван байж, нөхцөл байдал илүү тогтворжихыг хүлээх нь хамгийн зөв алхам. Долоо хоногийн төгсгөл гэхэд таны амьдрал хавьгүй дээрдсэн байх болно. Гэр бүл, орон байртай холбоотой томоохон өөрчлөлтүүд гарч магадгүй. Шилжилт хөдөлгөөн, гэр бүлийн харилцааны шинэ зохион байгуулалт, эсвэл удам угсаатай холбоотой зүйлс гарч ирэх бололтой. Гэнэтийн зүйлс тохиолдох ч гэлээ энэ таныг илүү эрх чөлөөтэй болгох сонголтууд байна. Найз нөхөд, хамт олны хүрээллээ ойлгож авна. Зарим харилцаа бат бөх хэвээр үлдэх бол зарим нь өөрөө аяндаа дууссан байгааг та ойлгох болно. Амьдралаас илүү ихийг хүсч, шинэ туршлага эрэлхийлэх мэдрэмж хүчтэй төрнө. Өмнө нь тэвчиж байсан зүйлс тэвчихийн аргагүй болж, айж байсан зүйлс ач холбогдолгүй мэт санагдана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    7 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    7 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    7 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    13 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Өчигдөр 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Өчигдөр 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Өчигдөр 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Өчигдөр 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК