
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүрсэн П.Батсайхан баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засаг, ард түмэн, төрдөө маш их баярлалаа. Зах зээлийн нийгэм эхэлсэн үеэс бизнесийн салбарт ажиллахад миний ойлгосон зүйл бол амжилтын үндэс хамт олон, бол байнга итгэж ирсэн гэр бүр, ах дүү, хамаатан садан юм. Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа” гэв




















































