
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр жүжигчин Б.Батмэнд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртлээ.
Тэрбээр "Миний өчүүхэн хийсэн бүтээснийг үнэлж шагнаж байгаа Монгол төрдөө маш их баярлалаа. Хөвсгөл аймгийн Ханх суманд кино зурагтай явж байгаад дуудагдлаа. Их зүйлийг бүтээгээсэй гэж энэхүү шагналыг өгч байна гэж ойлголоо. Монгол төрийн заяа буян өөдөө байх болтугай. Урлагт 30-аад жил ажиллаж байна. Өнөөдрийн гавьяа шагнал бол өвөг дээдсийн минь их генийг үргэлжлэл гэж бодож байна. Ачлал буянт аав, ээждээ баярлалаа гэж хэлье" гэв.





















































