
11:00 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан зам тээврийн осол, гэмтэл болон түлэгдэлт, 0-18 насны хүүхдийн гэмтэл, могойд хатгуулсан зэрэг осол, гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө.
Нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёл дархчуудын ухааны ур, мэлмийн ур, гарын ураар бүтсэн адууны соёлын тоног хэрэгслийг цогцоор нь харуулсан “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд болно.
11: 30 цагт Дэлхийн ширээний теннисийн чансаа тогтоох тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээллийг Үндэсний мэдээллий төвд хийнэ.




















































