Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-7-20
0
ЖИРГЭХ

Хонь

Тэвчээртэй, даруу байдал нь амар амгаланг хадгалах гол түлхүүр гэдгийг санаарай. Зарим асуудлыг шийдмээр санагдах ч уур хилэнгээ хянахыг хичээ. Ялангуяа гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахдаа уураар бүхнийг шийдэх гээд хэрэггүй. Шийдвэрлэх нь чухал ч гэлээ хандлага түүнээс илүү чухал. Ажил хайж буй хүмүүс амжилт олох магадлалтай. Илүү алсыг харж, том хөдлөөрэй. Ажил дээр тань шинэ сорилт үүсч магадгүй. Аль эсвэл албан тушаалын улс төртэй тулгарах магадлал өндөр байна. Эелдэг байж, аливаа сөргөлдөөнөөс зайлсхий. Үүрэг хариуцлагаа л сайн биелүүлэхэд анхаар. Хайр дурлалын харилцаанд хурцадмал байдал үүсч магадгүй. Эрүүл хандлагаар асуудлыг шийдвэрлэх боломж байна.

Үхэр

Удаан хойшлогдсон ажлуудаа шийдвэрлэх долоо хоног. Үүнээс улбаалаад урьд өмнөхөөсөө илүү стресстэй, уур уцаартай өдрүүдийг өнгөрөөж мэдэхээр байна. Ойр дотны хүмүүсийнхээ хэлсэн үгэнд болгоомжтой ханд. Дотор тань хуримтлагдсан оволзсон их энергийг ашигтай зүйлд зарцуулахыг хичээгээрэй. Шинэ ур чадвар эзэмших, богино аялалд гарах, хугацаа хэтэрсэн төслүүдээ дуусгах зэрэг үр бүтээлтэй ямар ч үйл ажиллагаа байж болно. Нэг ёсондоо ажил мэргэжил, карьерын хувьд ахиж дэвших сайхан үе гэж ойлгоорой. Ажил хайж буй хүмүүс эерэг өнгө аясаа хадгалж чадвал ярилцлага амжилттай болох магадлалтай. Ганц бие хүмүүс илүү өөртөө итгэлтэй, эрх мэдэлтэй байна. Гэсэн ч үүнийг ашиглаад эсрэг хүйстэндээ дарамт үүсгэхээс болгоомжил.

Ихэр

Санхүүгийн чухал шийдвэр гаргах магадлалтай долоо хоног. Зоригтой алхам хийхэд буруудахгүй ч гэлээ яаран шийдвэр гаргах хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол. Ялангуяа хөрөнгө оруулалтын шийдвэр дээр анхааралтай байгаарай. Богино хугацааны ашигаас илүү урт хугацааны зорилгодоо анхаарал хандуул. Энэ долоо хоногт таны амнаас гарах үгс хүчтэй, жинтэй байх тул хайртай хүмүүстэйгээ харилцахдаа болгоомжтой байгаарай. Ажил дээрээ манлайлах ур чадвараа харуулах боломж гарч ирнэ. Ганц бие хүмүүс өөртэйгөө ижил итгэл үнэмшилтэй хэн нэгэнд татагдана. Мэдрэмжээ илэрхийлэхэд тохиромжтой цаг ч гэлээ үүгээрээ бусдад дарамт үүсгэхгүйг хичээгээрэй. Гэр бүлийн харилцаа бага сага маргаантай байна.

Мэлхий

Бэрхшээлийг даван туулахад бэлэн долоо хоног. Зоригтой байснаар зорилгодоо нэг алхам ойртоно. Гэсэн хэдий ч гэнэтийн үйлдэл хийх, аль эсвэл уур хилэнгээ барьж дийлэлгүй асуудлыг хурцатгахаас болгоомжил. Энэ их эрч хүчээ өөрийгөө сайжруулах, хувийн зорилго зорилтоо тодорхойлох, эрүүл мэнд, гадаад төрхөндөө анхаарах зэрэгт зарцуулаарай. Манлайллаа харуулах, хурдтай шийдвэр гаргах шаардлагатай даалгавар танд оноогдож магадгүй. Таны шийдэмгий байдал онцгой байх ч гэлээ шаардлагагүй зөрчилдөөнөөс зайлсхийгээрэй. Хайр дурлалын харилцаа хүсэл тэмүүлэлтэй, эрчимтэй байна. Унтарсан харилцааг сэргээхэд тохиромжтой. Жижиг санал зөрөлдөөн байсан ч даамжрах эрсдэлтэй байгаа тул хэлэх үгээ бод.

Арслан

Сэтгэлзүйн асуудалдаа анхаарал хандуулах долоо хоног. Хүүхэд настай холбоотой сэтгэл зүйн ужиг гэмтэл байдаг бол үүнийгээ шийдвэрлэхэд цаг гаргаарай. Өмнөх долоо хоногуудаас ялгаатай нь та бодит ажил хэрэг бус дотоод сэтгэлийн асуудалдаа илүү их төвлөрөх нь. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө хайрлаж, бясалгал хийх, чимээгүйхэн хөдөлмөрлөх зэрэг аргыг хэрэгжүүлээрэй. Үйлдэл хийх гэж яарахаасаа өмнө өөрийгөө сайжруулах, илүү таатай боломжуудыг судлахад анхаар. Бусдын нүдэнд ил харагдахгүй ч тайзны ард багагүй зөрчил, бэрхшээл үүснэ. Хайр дурлалын харилцаа таатай байна. Тиймээс харилцаагаа бэхжүүлэх, гүнзгийрүүлэхэд тохиромжтой. Хайртай хүнтэйгээ нууцаа хуваалцаж, дотно яриа өрнүүлээрэй.

Охин

Урт хугацааны зорилгодоо хүрэх, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд тохиромжтой долоо хоног. Харилцааны ур чадвар тань гэрэлтэж байна. Үүнийхээ ачаар шинэ найз нөхөдтэй болж, түншлэл тогтоож, хамтын зорилгоо хэрэгжүүлж чадна. Бусдыг дайчилж, урамшуулах чадвар тань ер бусын сайн байна. Гэхдээ үүнээс тань болоод бага зэрэг зөрчилдөөн үүсч магадгүй. Гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээгээр дамжуулан сэтгэлд таарах хүнээ олно. Ирэх амралтын өдрүүд бол таны азтай өдөр. Хайхрамжгүй байдал таныг уналтад хүргэж магадгүй. Гэр бүлийн амьдрал адармаатай, заримдаа олон ангит кино мэт л өрнөх бололтой. Гэхдээ та үүнийг даван туулаад ард нь гарч чадна.

Жинлүүр

Карьер болон нэр хүнддээ анхаарал хандуулах долоо хоног. Зорилгодоо хүрэхийн тулд урам зоригтой, итгэлтэй байхын зэрэгцээ өвөрмөц арга барилаар ажиллах шаардлага тулгарна. Гэнэтийн үйлдэл, шийдвэр нь олны дунд тэрслүү хандлагыг бий болгох гээд байдаг талтай. Иймд тайван байдлаа хадгалах нь таны амжилтын түлхүүр. Дотор тань хуримтлагдсан тэр их эрч хүчийг бусдыг турхирах бус өөрийгөө нотлоход зарцуул. Таны ажил мэргэжлийг хүндэлдэг, хүсэл тэмүүллийг тань хуваалцдаг хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй. Эхний алхмыг хийхэд тохиромжтой цаг. Ажил болон хувийн амьдралынхаа тэнцвэрийг олох гэж бага зэрэг зүдэрнэ. Найзууд, эсвэл үр хүүхдүүд тань танаас зөвлөгөө хүснэ.

Хилэнц

Өөртэйгөө ярилцаж, өөрөөсөө асуулт асуумаар санагдана. Үүний үр дүнд хувь болоод хувьсгалын амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргаж магадгүй. Эрсдэл хүлээх, шинэ туршлага хуримтлуулахад тохиромжтой. Энэ нь аялалаар явах, суралцах, удаан хугацаанд бодож санаж явсан зүйлээ хэрэгжүүлж эхлэх зэрэг юу ч байж болно. Ямартай ч энэ долоо хоног таны карьер боломжоор дүүрэн байна. Ажил хайж буй хүмүүс хувийн сонирхлоосоо хамаараад эрэл хайгуулын чиглэлээ өргөжүүлээрэй. Хайр дурлалын харилцаа сониуч бөгөөд сэтгэл хөдлөл дүүрэн байна. Танаас нэн хол, ялгаатай хэн нэгэнд татагдаж магадгүй. Та хоёрыг юу холбож байгааг олж мэдмээр санагдана. Гэсэн ч хэт их автахаас болгоомжлоорой. Гэр бүлийнхэнтэйгээ ирээдүйн тухай нухацтай ярилцана.

Нум

Өөрчлөлтөд илүү их анхаарал хандуулах долоо хоног. Нүүр тулахаас зайлсхийж байсан асуудлууд руу тань од эрхэс таныг түлхэх бололтой. Үүнийг ашиглаад өсч хөгжиж, өөрчлөлтийг эхлүүлээрэй. Нарийн төлөвлөлт, стратегитэй байвал ажлын бүтээмж сайжирна. Нэмэлт цаг хугацаа, хүчин чармайлт шаардагдах чухал үүрэг даалгавар таны нуруун дээр байна. Нууцлаг хэн нэгэнд сэтгэл татагдана. Харилцааг эхлүүлэхэд тохиромжтой үе мөн ч гэлээ аливаа нуугдмал сэдлээс болгоомжил. Үндсэндээ харилцаагаа эхлүүлж болох ч гэлээ хэт гүнзгийрүүлэх хэрэггүй. Ажил үүргийн хуваарилалт, санхүүгийн байдал зэргээс болж гэр бүлийн хүнтэйгээ маргалдаж магадгүй. Хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаарай.

Матар

Хувь, хувьсгалын аль ч талбарт өөрийгөө батлан харуулах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Гэлээ гээд тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Мөн тэвчээртэй байдал нь энэ үеийг даван туулахад тус болно. Бусадтай эрүүл харилцаа тогтоохыг хичээ. Таны санал санаачлага, манлайллыг удирдах албан тушаалтнууд үнэлнэ. Гэсэн ч хэт хөөрөлд авталгүй бусдын үзэл бодлыг хүндэтгээрэй. Мөн хамтран ажиллагсад, бизнесийн түншүүдтэйгээ зөрчилдөхөөс зайлсхий. Урт хугацааны амжилтыг баталгаажуулахын тулд харилцан ашигтай тохироо хийхийг хичээгээрэй. Хайр дурлалын харилцааг хурцатгахгүйн тулд нээлттэй бөгөөд эелдэг байх нь зүйтэй. Мэдрэмжээ ил тод илэрхийл. Бодлоготой, утга учиртай бэлгээр дамжуулан хайр дурлалын харилцаагаа бэхжүүлэх боломжтой.

Хумх

Урагшаа тэмүүлэх долоо хоног. Гэхдээ өөрийгөө хэт ядрааж, хэтрүүлэн ажиллах хэрэггүй. Стрессээс зайлсхийхийн тулд ажил, амралтаа тэнцвэржүүлээрэй. Ажлын байран дээрх өрсөлдөөнийг шийдвэрлэхэд ихээхэн анхаарал хандуулна. Ганц бие хүмүүс чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх замаар сэтгэлд таарсан хүнээ олох боломжтой. Хамтын зорилго, ойлголцол дээр суурилсан харилцааг эрхэмлэ. Хайр дурлалыг илүү практик байдлаар харах нь зүйтэй. Санхүү, үүрэг хариуцлагын хуваарилалт, ирээдүйн төлөвлөгөө зэрэг асуудлаа ний нуугүй ярилцахыг зөвлөе. Хайртай хүмүүс тань танаас зөвлөгөө хүсвэл тэдэнд илүү амьдралтай, практик зөвлөгөө өгөхийг хичээгээрэй.

Загас

Өөртөө итгэх итгэл дүүрэн, адал явдалтай, амьдралаас таашаал авах хүсэл эрмэлзэлтэй долоо хоног. Бүтээлч бөгөөд шинэлэг байдлаа мэргэжлийн түвшинд батлан харуулах сайхан цаг. Ажил хайж буй хүмүүс эрсдэл хүлээхдээ бэлэн байх хэрэгтэй. Харин та хэдийнэ ажил хөдөлмөр эрхэлдэг нэгэн бол шинэ санал санаачлага гаргахад тохиромжтой. Хайр дурлалын харилцаа хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөл дүүрэн байна. Ганц бие хүмүүс өөртөө итгэлтэй байж, сонирхож байсан хүнтэйгээ харилцаа тогтоож чадна. Тууштай байж, мэдрэмжээ илэрхийлэхэд тохиромжтой. Таны дотоод эрч хүч бүх зүйлийг илүү хөгжилтэй болгож чадна. Хайртай хүнтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхийн зэрэгцээ бие биенийхээ давуу талыг бодитоор үнэл.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сошиал нөлөө бүхий хүн болох Эндрю Тейт, түүний Тристан Тейт нарыг Флорида мужид баривчилжээ
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
“Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
    11 цаг 40 мин
  • Цас, борооны ус урсдаг цэвдэгтэй хэсэгт хөв байгуулжээ
    14 цаг 0 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
    14 цаг 38 мин
  • Сошиал нөлөө бүхий хүн болох Эндрю Тейт, түүний Тристан Тейт нарыг Флорида мужид баривчилжээ
    14 цаг 44 мин
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ CANSO APAC CONFERENCE 2026 ХУРАЛД ОРОЛЦОЖ, 2027 ОНЫ БҮСИЙН ХУРЛЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЛАА
    14 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 21 мин
  • Ховд, Завхан, Баянхонгор, Дорнод аймгийн 6 сумын нутагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширч байгааг тогтоожээ
    16 цаг 23 мин
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
    17 цаг 27 мин
  • Хараа голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    17 цаг 28 мин
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
    18 цаг 1 мин
  • АНУ-Ираны харилцаа улам хурцдаж, дайны гал дахин бадамлав
    18 цаг 7 мин
  • Голын эрэг дагуу бууж суурьшихгүй байхыг анхаарууллаа
    18 цаг 8 мин
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
    18 цаг 26 мин
  • Мбаппе, Родри, Унай Симон, Пау Кубарси нар ДАШТ-ий шилдгээр шалгарлаа
    18 цаг 46 мин
  • Танилц: Өнөөдрөөс халуун ус хязгаарлах байршлууд
    18 цаг 47 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    18 цаг 51 мин
  • Агуу их ээ мэддэггүй агуу хүн
    18 цаг 52 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    19 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
    19 цаг 20 мин
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
    Уржигдар 10 цаг 25 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК