
Аргаль хонь ирж төллөн, хавар зуны улиралд тогтмол байрлаж, намар өвлийн улиралд тусгай хамгаалалттай газар нутаг руу шилжин явдаг чухал коридор болох Мөнххайрхан уулын УТХГ-ын орчны бүс нутагт Хургадын цахир нөхөрлөл, Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран хөв байгууллаа.
Бэлчээр сайтай боловч гадаргын усны сүлжээ муутай, газрын доорх усаар хангах боломж хязгаарлагдмал бүс болох аргаль хонины байршил нутагт, бэлчээрийг усжуулах, зэрлэг амьтдын усан хангамжийг тогтвортой хадгалах зорилгоор 8х6 м хэмжээтэй хөв байгуулж цас, борооны ус урсдаг цэвдэгтэй хэсэгт хийж гүйцэтгэсэн нь үр дүнгээ өгчээ.

















































