
Өвөлжилт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах ажлын хүрээнд төлөвлөгөө гаргаад 21 аймгаар тойрч ажиллана. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг орон нутгууд онцгой анхаарах хэрэгтэй. Зуны саруудад орон нутгууд найр наадамд цалгардаад өвөлжилтийн бэлтгэлийг хангалттай бэлддэггүй зүйл ажиглагдсан. Тиймээс наймдугаар сарын 1-нээс хойш баяр наадам төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоно. Энэ жил дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ орлогоор дараагийн үндэсний их баяр наадмын зураг төслийг санхүүжүүлнэ" гэв.





















































