
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. 2026-2027 оны хичээлийн жил өмнөх жилүүдээс онцлогтой эхэлж байгаа. Тухайлбал, Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье ажлыг эхлүүлсэн. Чанарын үнэлгээгээр хот, хөдөөгийн сургуулийн ялгаа өндөр гарсан. Хөдөөний сургуулийн хүүхдүүд хоцрогдолтой байна. Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэлийг хийнэ.
- Сургууль бүр хөтөлбөртэй байх
- Сургууль бүр сайн багштай байх
- Хүүхэд бүр хувьсах зардалтай байх
- Хуурамч дүнгийн тогтолцоог халах
- Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах
- Цахим шилжилт зэрэг энэ зургаан бодлогын шинэчлэлийн хийж чадвал гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болж чадна" гэв.





















































