
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
- “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэнг Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд нээнэ.
- UNCCD COP17 хурлын хүрээнд “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум 2026” зохион байгуулна.
- 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
- Монгол туургатны "Нүүдэлчдийн өв соёл" нэгдсэн холбооноос Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Эх нутаг" өв соёл, утга зохиолын олон улсын аялал зохион байгуулж байна.





















































