Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Бизнесийн өдөр” хөтөлбөрт зориулан Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн бэлтгэн хүргэсэн “Монгол сонгодог” гала концерт “Ногоон бүс”-ийн тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа.
Цөлжилттэй тэмцэх үйлсийн төлөө дэлхийн улс орнуудын төлөөлөгчид нэгэн зорилгын дор хуран цугласан энэ чухал цаг үед Монголын сонгодог урлагийн үнэт өв, уран бүтээлчдийн авьяас чадварыг урлаг, соёлын хэлээр дамжуулан дэлхийн сонорт хүргэх боломж бидэнд олдлоо.
Энэ үдэш уран бүтээлээ өргөн барьсан удирдаач МУСТА Т.Юндэн, Найруулагч Б.Мэндбаяр, УДБЭТ-ын “Яруу тунгалаг” симфони найрал хөгжим, найрал дуучид, гоцлол дуучид, нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Мөн хүрэлцэн ирж, Монголын сонгодог урлагийн аялгуугаар энэ үдшийг бидэнтэй хамт хуваалцсан эрхэм зочид, төлөөлөгчид, үзэгч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эх дэлхийгээ сэргээе. Өв соёлоо хадгалъя.
#монголсонгодогог #UNCCD #COP17Mongolia #УДБЭТ #ЭхДэлхийгээСэргээе #өвсоёлоохадгалъя
Мөн энэхүү тоглолтыг хамтран зохион байгуулж, дэмжин ажилласан нийт байгууллага, хамт олон, уран бүтээлчид, арын албаны нийт ажилтнууддаа талархал дэвшүүлье.





















































