“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид өөрсдийн “Талын цуурай өргөө”-нд Монголын сонгодог урлаг, монгол хөгжмийн зохиолчдын бүтээлээс дээжлэн толилуулж, үндэсний урлаг, өв соёлоо олон нийтэд хүргэж байна.
2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд “Талын цуурай өргөө”-нд хүрэлцэн ирж, Монголын сонгодог урлагийн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан нүүдэлчин ард түмний оюуны өв, урлаг соёлын үнэ цэнийг мэдрээрэй.
Өнөөдрийн тоглолтыг уран бүтээлээрээ чимж, үзэгч олондоо Монголын сонгодог урлагийн гайхамшгийг хүргэсэн уран бүтээлчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хийл хөгжимчин Б.Номуунаа /МУСТА/
Вилончель хөгжимчин А.Төгөлдөр
Дуучид:
Н.Чулуунхүү /МУСТА/, Ц.Пүрэв /МУСТА/, Ш.Гантуул /МУСТА/, С.Одончимэг, Б.Гомбожав, Л.Батбаатар, Х.Энхжин, Б.Пүрэвцолмон /МУСТА/
Ерөнхий хормейстер Н.Дашбямбаа /МУУГЗ/
Концертмейстер Б.Цэцэнзаяа
Найруулагч Б.Мэндбаяр
Зураглаач Э.Энхмэнд

Та бүхний авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээр “Талын цуурай өргөө”-ний тайзнаа Монголын сонгодог урлагийн эгшиг цуурайтлаа.
Тал нутгийн эгшиг, Монголын сонгодог урлагийн цуурай — “Талын цуурай өргөө”-нд. ![]()
![]()





















































