
Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, оношлон, шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжид хамруулах зорилготой “Зүрх мартахгүй” төсөл 2020 оноос хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 1,700 гаруй хүүхдийг эх оронд нь үнэ төлбөргүй эмчилж, эрүүл саруул амьдрах боломжийг бүрдүүлжээ.
М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус төсөлд 500 сая төгрөг хандивлаж, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлж байна.
Монголын үрс маш олон болтугай.























































