Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран Сүхбаатар дүүргийн төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, идэвхтэй дадал хэвшил олгох зорилгоор ИТХ-ын даргын нэрэмжит спортын 6 төрөлт нөхөрсөг тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын удирдлагуудын нийт 6 баг дартс, боулинг, волейбол, буухиа, корнхол, сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр өрсөлдөж багийн нэгдсэн дүнгээр Тэргүүн байранд дүүргийн Менежер Э.Чинзориг ахлагчтай ЗДТГ-ын Соёмбо баг, Дэд байранд ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань ахлагчтай Домгууд баг, Гутгаар байранд ИТХ-ын төлөөлөгч, ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Э.Билгүүн ахлагчтай Ялалт баг тус тус шалгарлаа.





















































