Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, ёс зүй, өргөдөл гомдлын хорооны 2026 оны 2 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар
-"Дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2026 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын хагас жилийн шийдвэрлэлтийн тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Доржсугар
-"Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 2026 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хагас жилийн шийдвэрлэлтийн тухай" асуудлыг дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Ичинноров
-"Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс ирүүлсэн гомдлын тухай" асуудлыг ИТХ-ын төлөөлөгч Г.Даваацэцэг нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.





















































