Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 2 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 17 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын тухай"
-"Дүүргийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Түр хамгаалах байр байгуулах тухай"
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах тухай"
-"Эрүүл мэндийн төвийн харьяа Сэлбэ нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ зохион байгуулах тухай"
-"Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, спортын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөний явцын тухай"
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Б.Болдбаяр
-"Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийн тухай"
-"Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хийж хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай" асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Доржсугар
-"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Булганмаа
-"Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Төрийн цол, одон, медальд дэмжин уламжилсан тухай"
асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
ИТХ-ын 8 дугаар ээлжит хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.





















































