Дүүргийн ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай"
-"Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны хилийн цэсийн тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Агаар, ус хөрсний бохирдлыг бууруулах, зүлэг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2026 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай" дүүргийн ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон
-"Хурлын төлөөлөгчдөд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцах Ажлын хэсэг байгуулах тухай" асуудлыг ИТХ-ын Газрын харилцаа, байгаль, экологийн хорооны
дарга Ч.Мэндбаяр нар тус тус хорооны хурлаар хэлэлцэн төлөөлөгчдийн саналыг тусган ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.





















































