Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
-"Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын тухай"
-"Түр хамгаалах байр байгуулах тухай"
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах тухай"
-"Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ зохион байгуулах тухай"
-"Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, спортын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай"
-"Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр батлах тухай"
асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааны тухай"
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөл, Охидын зөвлөл, Хөвгүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны тухай"
-"Сүү хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай" асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Доржсугар нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн Засаг даргын танилцуулсан асуудлууд дээр төлөөлөгчид саналаа тусган ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.





















































