
Олны нэрлэж заншсан Фонтан буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг 08 дугаар сарын 1-нээс 09 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Энэ удаагийн “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа - 2026” арга хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, цүнх болон бусад дагалдах хэрэгслийн худалдаа явуулж байна.






















































