
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын 25 гишүүн чуулганы хуралд оролцолгүй ажлаа тасалсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Өнөөдөр УИХ-ын чуулган байхгүй ч хоёр байнгын хороо, нэг ажлын хэсэг хуралдана. УИХ-ын гишүүдийн ирц өнөөдөр 90,5 хувьтай байна. М.Батчимэг, С.Баярцогт нар чөлөөтэй байгаа бол Г.Батхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол нарын дөрвөн гишүүн өвчтэй гэж бүртгүүлжээ. Сонирхолтой нь З.Баянсэлэнгэ гишүүн өвчтэй гэж бүртгүүлсэн ч Хүний эрхийн дэд хорооны гишүүдтэй цуг хорих ангиудтай танилцахаар төлөвлөөд байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр ажлаа тасалжээ. Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Өмнөговь руу явсан ч УИХ-ын даргын зөвшөөрөл аваагүй тул ийнхүү тасалсанд тооцсон байна.


Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)