

Цагдаа нарын мэдээлснээр 6, 9, 11 настай гурван охин өнгөрсөн Валентины баяраар сургуулиасаа тарж яваад сураггүй алга болжээ. Тэднийг хүчирхийлснийхээ дараа амийг нь хөнөөж худагт хаясан болохыг тогтоосон байна. Худаг охидын гэрээс ердөө гурван км-ын зайд байсан байна.
Эхэндээ тосгоны цагдаа нар охидын амь үрэгдсэн шалтгааныг “санаандгүй осол” байсан хэмээн хуурамчаар мэдүүлж, хэргийг нуун далдлахыг ооролдсон бөгөөд үүнд тосгоныхон ихээр зэвүүцэн, бухимдаж, жагсаал цуглаан хийсэн байна. Энэхүү хэрэгтэй холбогдуулан 4 залууг байцаасан боловч ямар нэгэн баривчилгаа хийгээгүй аж.
Хохирогч охидын өвөөгийн мэдэгдсэнээр тэд өлмөн зэлмэн амьдралтай байснаас гэмт этгээд тэднийг элдэв амттан, хоолоор хуурч хялбархан авч яваад бузар хүслээ гүйцэлдүүлсэн байж магадгүй гэнэ.
Энэтхэг улс сүүлийн үед гарсан хүчирхийллийн харгис хэргүүдээс болж олон улсад нэр хүнд нь ихээр унаж байгаа юм. Тус улсад зургаан настай охидыг болон автобусанд явж байсан эмэгтэйчүүдийг хүчиндсэн цуврал юм шиг аймшигт хэргүүд олноор гарсан билээ.
Д.Идэр




Сэтгэгдэл (11)