
“Тэмээн поло 2013 өвлийн фестиваль”-ийг ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд
“Цонжин Болдог” Чингисийн хөшөө цогцолборт зохион явуулах юм байна. Уг
арга хэмжээг “ Монголын Тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо” ТББ
нь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам болон Соёл, Спорт, Аялал жуулчлалын
яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.

“Тэмээн поло 2013 өвлийн фестиваль”-ийг ирэх сарын 9, 10-ны өдрүүдэд “Цонжин Болдог” Чингисийн хөшөө цогцолборт зохион явуулах юм байна. Уг арга хэмжээг “ Монголын Тэмээн поло, Спорт уралдаан, Аялалын холбоо” ТББ нь Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам болон Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэхүү арга хэмжээ нь дэлхийд нэн ховордож буй хоёр бөхт монгол тэмээн сүргийн тоо толгойг хамгаалах өсгөхөд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээн поло спортыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвлийн спортын төрлийг дэмжин хөгжүүлэх замаар аялал жуулчлалын томоохон наадамтай болох зорилготой аж. Тус фестивалын хүрээнд тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний уралдаан,тэмээний ноосон болон сүү, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, соёл урлагийн үзүүлбэр зохиогдохоос гадна үндэсний хувцасны загварын үзүүлбэр зохиогдож байгаагаараа онцлог юм. “Тэмээн поло 2013 өвлийн фестиваль” нь 20 сая төгрөгийн шагналын сантай аж.