Дуучин Ө.Цэрэнчунт олон улсын шилдэгүүдийн хамтаар Монголд тоглоно

“Бүжгэнд уриач”, “Алагхан хорвоод хоёулахнаа” зэрэг нийтийн дуугаар танигдсан дуучин бол Ө.Цэрэнчунт. Тэрбээр 2003 оноос хойш нийтийн дуунд “хүч” үзэж хоёр ч удаа тоглолтоо тавьж, Монгол улсын 16 аймагт аялан тоглолт хийсэн. Тэрээр ОХУ-ын Римский Корсаковийн нэрэмжит сургуульд дуурийн дуулаач мэргэжлээр суралцан энэ жил төгсөх гэж байна.
Ө.Цэрэнчунт нь Олон улсын нэг, хоёрдугаар зэрэглэлийн томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байсан билээ. Тэрээр мөн түрүү жил “Алтан гадас” одон хүртэж, нэг тэрбумаар даатгасан. Тэгвэл дуучин Ө.Цэрэнчунт ирэх дөрөвдүгээр сарын 14-нд ДБЭТ-т олон улсын дуурийн театрын гоцлол дуучидтай хамтран алдарт "Евгений Онегин" дуурийг тоглох гэж байна.
Тус дуурийн найруулагч, удирдаачаар ОХУ-ын Санкт-Петербургийн дуурийн театрын мэргэжилтнүүд ажиллах юм байна. Ө.Цэрэнчунт өөрөө "Евгений Онегин" дуурийн Ленскийн дүрд тоглох аж.
Сэтгэгдэл (5)