
Эрүүл мэндийн сайд Н.Удвал иргэдийг дүүрэг тус бүрээр нь хүлээн авч “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа. Лхагва гарагт Баянзүрх дүүрэгт энэ хэлэлцүүлэг болсон. Тэгвэл дараагийн уулзалт Сонгинохайрхан дүүргийн хүрээнд бүтэн сайн өдөр буюу 2 дугаар сарын 24-ний өдөр 12:00 цагт Соёмбо кинотеатрт болно.