Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сейфтэй сайдын адал явдал-2: “Стандарт”-ын Д.Батаа ба “Номин констракшн”

2013-4-23
0
ЖИРГЭХ
    2011 оны хавар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 тоотоос алдагдсан сейфний адал явдлыг үргэлжлүүлэн хүргэе.
    2011 оны хавар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 тоотоос алдагдсан сейфний адал явдлыг үргэлжлүүлэн хүргэе.

22 настай залуу “бизнесмен” Энхбатынхаас алдагдсан 2 сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг), 6000 ам.доллар олон асуулт цагдаагийнхны өмнө босгож иржээ. Эхнийх нь төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарын мөнгө яахаараа энэ жаалынд байсан юм? Энхбат сүмийн пастор Болд гэгч рүү бухаж үзсэнээ “Миний жинхэнэ аав надад мөнгөө хадгалуулдаг байсан. Н.Хүрэлбаатар дарга чинь миний эцэг байгаа юм аа. Надад энэ байрыг ч 1 сард авч өгсөн” гэж хүлээжээ. Аавынхаа авч өгсөн байрны хананд нуусан сейфэнд хагас тэрбумыг хадгалж байгаад хамт амьдардаг охиндоо чадуулсан Н.Энхбат нь шинэ байранд орох хүртлээ Яармагт амьдардаг байжээ. Ээж нь цэцэрлэгийн багш, эгэл жирийн бүсгүй гэсэн мэдээлэл байна.
dcb6c58ebee2d97dbig
2012.01.27. Сэтгэлийн шархыг аниулж сайдын тушаалд хүрлээ. Харин одоо “орлогоо” хаана хадгалдаг болсон бол?
Харин 2011 оны байдлаар ХААН” банкинд 24 сая 163 мянга 700 төгрөгийн хадгаламжтай, “Голомт” банкныс 15 сая төгрөгийн зээлтэй, 19 сая 30 мянга 700 төгрөгийн орлоготой төрийн албан хаагч Н.Хүрэлбаатар хагас тэрбумаа тайлбарлах гэж цагдаагийнхны өмнө байдгаараа уран нугарах гэж үзэв. Өмнөх нийтлэлд дурдсанчлан “Стандарт групп” ХХК-ий захирал Д.Батааг барьж буужээ.  1968 онд Увс аймагт төрсөн, “Стандарт групп” ХХК-ий захирал Д.Батаа нь Н.Хүрэлбаатарын баз юм. Д.Батаа нь:

- Миний мөнгө байгаа юм. Мөнгөө Н.Хүрэлбаатарт хадгалуулж байсан. ХУД-ийн 11 дүгээр хороонд эмнэлэг барихаар төлөвлөж, боловсон хүчин, мэргэжлийн талаас Н.Хүрэлбаатар зөвлөгөө өгнө, би мөнгөө гаргана гэсэн тохиролцоотой байсан. 2011 оны 1 дүгээр сард Тайланд улс руу явахаас өмнө Н.Хүрэлбаатарт мөнгөө хадгалуулсан. “Найман шарга” дээрээс юань авсан. Тэр нууц хүү гээд байгаа Н.Энхбатыг танихгүй гэхчлэн мэдүүлжээ.

Дөчин насны босго алхаж яваа Д.Батаагийн хувьд 2011 оны хавар амьдралынх нь амаргүй үеийн нэг болсон юм. Туул голын эрэг дээр улирлын чанартай амралтын гэр, баар, дискохон ажиллуулдаг энэ жижигхэн компани МАН-ын засаглалын үед ид томордог тохироо нь бүрдчээд байлаа. Туул голын сав газар барилга барих 15,6 га газрын зөвшөөрөл М.Энхболдыг нийслэлийн засаг дарга байхад 2004 онд авч, улмаар түүнийгээ хотын дарга Г.Мөнхбаяраар 2010 оны  3 дугаар сард 23,2 га болгон хэмжээ дамжааг нь нэмэгдүүлж газар эзэмших эрхийн бичигтэй болсон байдаг. Өмнө нь “Стандарт кэмп” хэмээх амралтын газар байсан энэ газар нь Туул голын эргээс ердөө 20 метр.  Усны сан бүхий газ¬рын хамгаалалтын бү¬сийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийг зөр¬ччихсөн боловч Д.Батаа үүнд санаа зовохгүй байв. Баз, нам хоёрт найдаж болно. Д.Батаа нар энэ газраараа хувь нийлүүлэн “Номин конст¬ракшн”-тай том тохироо хийн өөрсдийнх нь тодорхойлсноор “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголын №1 ногоон хотхон”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл”-өө хамтарч эхлүүллээ. Энэ бол одоо борлуулалтынх нь реклам ид цацагдаж байгаа “РИВЕР ГАРДЕН” хотхон юм. Гэтэл хаврын тэнгэрт аянга ниргэх шиг болж Н.Хүрэлбаатарын нуусан мөнгийг тайлбарлах гэж цагдаад дуудагдах нь тэр.

Гэвч “Стандарт групп”, “Номин констракшн” хоёрын хамтын “төслийг” энэ нь зогсоохоор явдал биш байлаа. “Газрын өртөг болон анхан шатны зардлууд бага”, “Монголд явагдаж буй хамгийн том орон сууцны бүтээн байгуулалтын төсөл” замдаа таарсан бүхнийг зоригтойхон хуйхлаж, урагшилсаар байлаа. Хуйхлуулах ёстой зүйлсийнх нь дотор ирээдүйн “Монголын №1 ногоон хотхон”-ыг барихад саад болсон Туул голын бургасан төгөл хүртэл багтжээ. 2011 оны 3 дугаар сарын 31-нд буюу сейфний дуулианы үеэр тэд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх голын сав буюу одоогийн “РИВЕР ГАРДЕН” хотхоны орчмын бургасыг галдсан байна. Хэвлэлээр нэг дуулиан. “Стандарт”, “Номин” хоёрт энэ булай дуулианыг яаралтай дарах хэрэг гарав. Хэдэн байцаагч, хэвлэлийн амыг хурдан дарахгүй бол дүйвээнээр нь “өнөө асуудал” буюу хэзээ мөдгүй суга дэвшиж магадгүй Н.Хүрэлбаатарын мөнгөний хэрэг ил гарвал яана?
Харин Н.Хүрэлбаатар энэ үед хогон дээр хаягдсан сейфнээсээ гарч ирсэн мөнгөөрөө “буяны сүм барих гэж байсан”, “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” болоод явчлаа. Дараа нь тэр сайд болсон. Сейфнээс нь гарсан 2 сая гаруй юаний хэргийг хэсэгтээ нам дарж чадсан. Удалгүй “Номин”, “Стандарт” хоёр Туулын бургасаа галдсан газар дээрээ хотхоноо барьж эхэлсэн. Харин одоо ил болон нууц эрүүл монгол хүүхдийн төлөө Н.Хүрэлбаатар сайдтай хамт хагартлаа, уучлаарай хорчийтлоо зүтгэсэн ЭМЯ-ны нөхөд улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр сэжиглэгдэн шалгуулж байна. Зурагтаар ам метр нь 3 сая давсан төгрөгийн үнэтэй хотхоны реклам цацагдаад л... Хогон дээрээс хагас тэрбум төгрөг олдоод л... Сонирхолтой шоглоом.    
Ш.Буманбаяр



0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • ***** (202.179.6.224)
    ene zasgiin gazar arai l bishee ta nar buruu l jisheg dogtooj baina daa. yag shalgaval bug d adilxan sh dee. oorsdoo neg ix ariuxan xumuus bolchixiimdaa adilxan yum baij . daraa xezee negen odor ta nar odoogiin MAH iinxan shig aluulnadaa xeterxii dairch davshilaj baij ergexvii dee tsag tsagaaraa baidaggyui gej ug baidag baixaa AHiixaan
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • ***** (103.11.194.4)
    Зурагтаар ам метр нь 3 сая давсан төгрөгийн үнэтэй хотхоны реклам цацагдаад л... Хогон дээрээс хагас тэрбум төгрөг олдоод л... Сонирхолтой шоглоом.
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • Мхрр (122.201.18.37)
    МАН ыхан гоё юмоо Нууц амрагаас нь 5 сая доллар Нууц хүүгээс нь хагас тэрбумаараа гараал Маниусыг хатсан борц болтол нь сорж байсым байна дөө
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
    • zochin
      ardin nam archilsan nam 2 2laal adilhanshdeee odoo ardchilsan nam turiin erhiig barij bga bohoor ardiiin namiig darah geed bulhaig ni delgeed bgaa bolhoos bish suuliiin barag 8 jil hamtarsan zasag baiguulj hamt diej uujiil bgashd
      2013 оны 04 сарын 23
  • рхрть (122.201.18.5)
    Бас л Увсын МАН гуу МАН гас МАН гар оржээ
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • МАнг (122.201.18.41)
    МАН ыханд одоо нэг л арга байна Энэ бол энэ засгиин газрыг унагаах
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    ЛУЙВАРДАХ БОЛОМЖ ОЛГОСНЫ БАЯР ХҮРГЭЛТ ЭНЭ ДЭЭ... ОДОО ЭНЭ БҮХНЭЭ НУУХЫН ТУЛД ТӨР-ЗАСГИЙН АЖЛЫГ ГАЦААХ Л ХЭРЭГТЭЙ БОЛЖ ДЭЭ... МАН-МАХН-ЫНХААН.
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • ***** (203.194.114.29)
    Ажнай Батэрдэнэ татвараас зувчуулсан 57 тэрбумаараа эмнэлэг, сургууль барьж өгөх хэрэгтэй, ийм сайдтай засгийн газар байсангүй, ёс зүй гэж алгаа,
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • ***** (103.11.194.4)
    Nomin gej ugaasaa moralgui garuud baidag yum
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • шударга иргэн (182.160.35.51)
    МАНгарын МАНууханууд ийм л юм хийндээ.Сүхбаатарын батболдын засгийн газрын гишүүн яаж мөнгөтэй болсон нь ард түмэнд сонин.Хулгай хийхэд толгой зарах хэрэггүй.татварын мөнгө ш дээ.
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • ганаа (202.179.11.58)
    муусайн хүний үнэргүй новшнууд та нар яг энгийн иргэд шиг бизнес хийгээд амьдараач чадахгүйл дээ ухаан авьяас чинь дутна
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    10 цаг 41 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    11 цаг 20 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    12 цаг 10 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    12 цаг 12 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    12 цаг 24 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    13 цаг 11 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    13 цаг 59 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    14 цаг 6 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    15 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
    16 цаг 0 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
    16 цаг 21 мин
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
    16 цаг 25 мин
  • Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
    16 цаг 33 мин
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
    17 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
    17 цаг 28 мин
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
    17 цаг 40 мин
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
    17 цаг 44 мин
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний шатны хамгийн чанга тулаанд Английн шигшээ баг Хорватыг буулгалаа
    17 цаг 47 мин
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
    18 цаг 15 мин
  • АНУ, Ираны талууд "болгоомжлол" гэх шүхэрний дор 14 зүйл бүхий энхийн гэрээ үзэглэв
    18 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК