Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байна гэлээ

2013-6-28
0
ЖИРГЭХ

өрсөлдөөнУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулгын хариуг сонслоо.

Д.Ганхуяг сайд энэ талаар ярихдаа “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, инфляцийг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн хэдий ч эдгээр татварын хөнгөлөлтийг бүрэн үзүүлсний дараагаар өөр зохицуулалт хийх хэрэгсэлгүй болж, улмаар гадаад үнийн огцом өсөлт дотоодын хэрэглээнд шууд нөлөөлөх нөхцөл бүрдсэн. Энэ нь богино хугацаанд татварын зохицуулалтаас гадна санхүүгийн илүү оновчтой арга хэрэгслээр дамжуулан үнийн огцом өсөлтийн нөлөөллийг эдийн засагт аажим шингээх, инфляцийн дарамтыг бууруулах шаардлагыг болгож байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Уул уурхайн яам Монголбанктай хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах /SIFS/ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уул уурхайн яам уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын ирүүлсэн саналыг судлан үзээд, импортын хэмжээ, хот болон хөдөөгийн ШТС-ын тоо, бөөний болон жижиглэнгийн худалдааны хувь хэмжээг харьцуулсны үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг тодорхойлж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн. 2012 оны байдлаар нийт 12 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк нь хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 11 компанитай нийт 94.0 тэрбум төгрөгтэй тэнцэх ам.долларыг 26 сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэсэн. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн. Манай улс шатахууныг 100 хувь импортоор авдаг. 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас авдаг, нийт импортын 22 хувийг эзэлдэг, төлбөрт нь улсын валютын орлогын 15 хувийг зарцуулдаг зэргээс харахад шатахуунаас ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна. Хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, С.Бямбацогт гишүүн асуултдаа, газрын тосны бүтээгдэхүүн дээр татвар тогтоохдоо бөөний үнэн дээр татвар тогтоосон. Энэ нь зөвхөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой гэж байна. Бөөний үнэн дээр татвартай болчихоор бөөнөөсөө олдог ашигаа жижиглэнгийнхээ үнэ рүү шингээснээр жижиглэнгийн үнэ дээр буюу жирийн хэрэглэгч дээр дарамт ирэх юм биш үү. Иймд энэн дээр үр дүн хир гарч байна, зөв зохистой бодлого болж чадсан гэж үзэж байна уу. Мөн өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад өнөөдөр нефть бүтээгдэхүүний үнэ буурсан уу өссөн үү, эсвэл ижил түвшинд байна уу. Тодорхой тоогоор хариулж өгнө үү гэсэн юм.

Д.Ганхуяг сайд хариултдаа, жижиглэнгээр борлуулж байгаа шатахуунд зориулж татвар тодорхой түвшинд багасч нөгөө талаас Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгч байгаа учраас жижиглэн дээр өрсөлдөөн их бий болж байна. Өрсөлдөөн бий болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байна гэж хэлэх байна. Өнгөрсөн зургаан сард Орос нефтээс нийлүүлж байгаа бензиний үнэ газрын түүхий тосноос газрын тосны бүтээгдэхүүнийх нь үнийг тооцсоноор гурван төрөл дээр 150-260 ам.доллараар бууруулж чадсан. Гэхдээ энэ нь дэлхийн зах зээлээс хамааралгүй манайд нийлүүлж байсан шатахуун нь өндөр байна гэдэг асуудлыг тавьснаар тэгшитгэлээр боддог аргачлалд санал нэгдэж шийдвэрлэгдсэн.

Мөн өнөөдрийн байдлаар бензин колонкууд дээр АИ-92 бензин 1650 төгрөгөөр борлогдож байна гэлээ.

Уул уурхайн сайдад асуулга тавьсан Д.Гарамгайбаатар гишүүн үг хэлсэн. Тэрээр, Засгийн газраас Монголбанктай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа гэдгийг ойлгож байгаа цаашид ч үр дүнгээ өгөх байх. Мөн Уул уурхайн яам олон ажлууд хийж хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ шийдлээ хүлээсэн олон асуудлууд энэ яаманд байгаа. Хамгийн гол нь үр дүн чухал. Асуулгын хариу хугацаа алдаж хийгдсэн гээд энэ байдалд  цаашид яам анхаарлаа хандуулах хэрэгтэй гэлээ.

Үүний дараа Мөрдөх албаны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах горимын санал гаргаж байгааг УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдэгдлээ. Учир нь хуулийн төсөлтэй гишүүд танилцах, бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа аж. УИХ-ын дарга горимын саналыг хүлээн авч хуулийн төслийг өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасч хойшлуулахаар болов.

Дараа нь Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нарын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж өргөн барьсан бөгөөд төсөл санаачлагчид Статистикийн тухай хуулийн долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн түүвэр судалгааг таван жил тутам”, “ Хүүхэд хөгжил судалгааг дөрвөн жил тутам” гэсэн заалтыг нэгтгэж “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг таван жил тутам” гаргаж байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг гишүүдийн 77.1 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан хууль ёсоор долдугаар сарын 1-нд өндөрлөх ёстой ч хуралдааныг долдугаар сарын 10-ныг дуустал үргэлжлүүлэн сунгах тухай  УИХ-ын даргын Захирамж гарсныг УИХ-ын дарга гишүүдэд дуулгалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 37 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 11 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 55 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 18 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 43 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 7 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 9 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 31 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 36 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 5 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 8 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 49 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 47 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    20 цаг 0 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 9 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 31 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 58 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 58 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 58 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 3 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК