
Харин Нийслэлийн онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад "“Green tower” компанийн барьж буй барилгын цахилгаан тасарснаас өргөгч дамхаг удирдлагагүй болж ийнхүү нурж унасан. Одоогоор тус эмнэлгийн байрны цонх хагарч, хананд цууралт үүссэн байна. Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн хамт очиж тухайн газар ажилласан. Одоогоор холбогдох байгууллагууд үзлэг шалгалтыг хийж байна" гэв.
Энэхүү эмнэлэг нурааж, хүн бэртээх шахсан орон сууцыг ”Mon Metal” компани захиалж, “Green tower” компани гүйцэтгэж байгаа юм билээ.
Харин эдгээр компаниудын зүгээс энэхүү ханын цууралт зэргийг өмнө нь байсан ухааны зүйл яриад сууж байгааг эмнэлгийг ажилчид хэлж байгаа юм.
Д.Ундрах /24tsag.mn/