
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 5 буудлын орчим автозам дээр зам тээврийн осол болж хүн машины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг энэ амралтын өдөр өгснөөр Аврах шуурхай салбарын бүлгийг гаргахад “Ерозо” загварын суудлын автомашин, “Импреза” загварын суудлын автомашин, "Соната 5" загварын суудлын автомашинууд мөргөлдсөн байжээ. Улмаар жолооч 25 настай эрэгтэй М-ыг 103-ын эмч эмнэлэг авч явсан байсан аж. Харин "Импреза" автомашины жолооч 22 настай, эрэгтэй Л, зорчигч 22 настай, эрэгтэй П, 22 настай, эрэгтэй Д нар машины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)