
Өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 10, зөрчлийн 6 дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж унтраасан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамж Шинээр баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад “ЕСС” ХХК-ны 4 дүгээр барилгын газар доорхи давхарт дулааны шугамын дулаалга шатаж байсныг 0:40 цаг ажиллан, 3,5 тонн ус, 27,65 литр шатахуун зарцуулан унтраасан. Утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргасан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Бага дарь эхийн 37 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:47 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг унтраажээ.
Д.Ундрах /24tsag.mn/