Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цуврал 1: Монгол улсын баатрууд

2014-3-15
0
ЖИРГЭХ
24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг  "Баатар"-уудаа цувралаар танилцуулж байна.
Удахгүй болох Монгол цэргийн өдрийг угтан 24tsag.mn сайт эх орон тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн гавьяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээ цувралаар танилцуулж байна. "Монгол улсын баатар" цолтой нийт 59 хүн байдагаас 41 нь монгол хүн байдаг. Ингээд Монгол орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцсэн зоригт "Баатар"-уудынхаа гавьяагаар ард түмэн минь үеийн үед бахархах болтугай.
ayush
Дамдины Сүхбаатар /1893-1923/. Ардын хувьсгалын гарамгай удирдагч, Ардын төр, МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, үндэсний баатар. Түүнд 1922 оны 9 дүгээр сарын 23-нд Ардын Засгийн газраас “Зоригт баатар” цол хүртээсэн.
ayush
Сандагдоржийн Магсаржав /1878-1927/. Монгол орныг Манжийн дарлалаас чөлөөлөх их үйлст идэвхтэй оролцсон цэргийн гарамгай жанжин  “Хатанбаатар” Магсаржавт 1924 оны 4 дүгээр сарын 24-нд Ардын засгийн газраас “Ардын Хатанбаатар” цол хүртээжээ.
ayush
Шагдарын Гонгор /1912-1992/. Тэрээр 1936 оны нэгдүгээр сард Хязгаарын цэргийн Булан дэрсний харуулын постын дарга байхдаа японы 10 гаруй самурайтай буудалцаж ялалт байгуулсан байдаг.  Түүнийг 1936 оны нэгдүгээр сарын 29-нд МУ-ын баатар цолоор шагнасан.
ayush
Дамчаагийн Дэмбэрэл /1903-1939/. Тэрбээр 1936 оны хавар болсон Япончуудын эсрэг тулалдаанд олон удаа гавьяа байгуулсан байдаг. Тухайлбал дайсны 3 онгоцтой ганцаар тулалдаж, 92 автомашинтай томоохон ангийг агаараас илрүүлэн бөмбөгдсөн гээд байлдааны үүргийг олон удаа гарамгай биелүүлж байжээ. Түүнд 1936 оны дөрөвдүгээр сарын 07-нд  Агаарын зоригт баатар цолыг хүртээсэн боловч хоёр жилийн дараа хилсээр цаазалсан юм.
ayush
Цэндийн Олзвой /1914-1941/. Олзвой 1936 оноос цэргийн алба хааж эх орны зүүн хязгаарт Монгол ардын армийн 6 дугаар дивизийн 15 дугаар хорооны нэгдүгээр суманд хөнгөн пулемётны наводчик байхдаа Халхын голын байлдааны үе 1939 онд эрэлхэг зориг гарган дайсны ар талд олон дахин гарч амьд хэл, бичиг баримт, зэвсгийн зүйл олзлон ангидаа авчирч байлдааны даалгаврыг гарамгай биелүүлж гавьяа байгуулсан байна. Түүнийг 1939-оны 10 дугаар сарын 21-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан.
ayush
Лодонгийн Дандар /1914-1986/. 1939 онд Ардын Армийн Матадын 8 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны штабын туслах, хороо, дивизийн захирагчаар ажиллаж Халхын голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдан ялалт байгуулсан, 1945 оны чөлөөлөх дайнд хороо командалж оролцсон байна. Түүнийг 1939 оны 09 дүгээр сарын 07-нд МУ-ын Баатар цолоор шагнасан бөгөөд дайны дараа Монгол, Зөвлөлтийн найрамдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэгдэн хилсдэж улсын баатар цолоо хураалгасныг 1964 онд сэргээн олгосон юм.
ayush
Хорлоогийн Чойбалсан /1895-1952/. Анхны долоон хувьсгалчийн нэг Чойбалсан бол 1939 оноос нас бартлаа Ардын сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар  ажилласан нам, төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Түүнийг 1941 онд МУ-ын баатар цолоор шагнасан юм.
ayush
Сэнгийн Дампил /1922-1991/. Монгол ардын армийн хуягт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулалдааны үед эх орон, ард түмэндээ чин үнэнч, эрэлхэг дайчин мөнөө харуулсан баатарлаг гавьяа байгуулсан байна. Түүнд 1945 оны 9 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн.
ayush
Дашийн Данзанваанчиг /1918-1981/. Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч мятралгүй тулалдаж гарамгай гавьяа байгуулжээ. Тэрээр 1945-оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цолоор шагнагдсан. Мөн тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн эцэг юм.
ayush
Лувсанцэрэнгийн Аюуш /1922-1945/. Монгол ардын армийн моторчилсон …дугаар ангид байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн.
ayush
Лхүнрэвийн Даваадорж /1926-1948/. Ховд аймгийн нутаг дахь хилийн цэргийн 6 дугаар отрядад алба хааж хөнгөн пулемётын туслах наводчик байхдаа 1948 оны 7 дугаар сарын 7-8-нд Бүдүүн харгайтын гол орчмоор хил нэвтэрч ирсэн гоминдааны 150 гаруй цэрэг бүхий хүчтэй дээрэмчидтэй 9 нөхрийн хамт эрэлхэг тулалдсаар амь үрэгджээ.
ayush
Баянбалын Тэгшээ /1926-1948/. Мөн дээр өгүүлсэн зэвсэгт тулгаралтад оролцож хэдэнтээ шархдаж, сумаа дууссаны хойно тал талаасаа бүчин ирсэн дайсанд амьдаар олзлогдохгүй гэхдээ гранатаа тэсэлж олон дайсныг устгангаа амь үрэгджээ. Түүнийг 149 оны 1 сарын 28-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.
1301150008
Самданжамцын Лхагвадорж /1919-1948/. Тэрээр дайсны элдэв өдөөн хатгалга, зэвсэгт халдлагыг цаг тухайд нь няцаан, тагнуул туршуулуудыг нь олон удаа илрүүлэн баривчилж байсан бөгөөд 1948 оны 6 сарын 2-нд ”Оспаны 22 баатар” гэгчтэй Мэргэн ууланд баатарлагаар тулалдаж яваад амь үрэгджээ. С.Лхагвадоржид 1949 онд “Улсын баатар” цол нэхэн хүртээжээ.
ayush
Юмжаагийн Цэдэнбал /1916-1991/. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан нам, төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал Халхын голын байлдааны үед Монгол, Зөвлөлтийн цэргийг хоол хүнсээр хангах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр, дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ардын армийн жанжны орлогч, улс төрийн газрын даргаар ажиллаж, улс орныг батлан хамгаалах чадварыг бэхжүүлэх, ардын армийн нийт бие бүрэлдэхүүний байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, японы милитаристуудыг бут цохиход Зөвлөлтийн армитай мөр зэрэгцэж оролцсон Монголын армийн байлдааны ажиллагааг удирдахад, энх цагт зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж Монголын ардын армийг бүх талаар хөгжүүлж бэхжүүлэхэд их гавьяа байгуулсан байна. Тэрээр  МАХН-ын Төв Хорооны I нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга байхдаа буюу 1966 оны 09 дүгээр сарын 16-нд Монгол Улсын баатар цолоор шагнагджээ.
ayush
Хорлоогийн Дамба /1919-1943/. 1938 оноос цэргийн алба хааж хязгаарын цэргийн Баяннуурын заставт байхдаа 1943 оны 7 дугаар сарын 30-нд Шар говийн давааны амаар хил нэвтэрч ирсэн хасгийн 100 гаруй зэвсэгт дээрэмчидтэй гурвуулхнаа эрэлхэл баатарлаг тулалдаж амь үрэгджээ. Түүнийг 1961 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан.

ayush
Жадамбын Нэхийт /1914-1983/. Тэрээр эх орныхоо дархан хил хязгаарыг харийн дайсны халдлагаас хамгаалах хэрэгт идэр залуу насны олон жилийн хүч зүтгэлээ зориулж олон удаагийн зэвсэгт тулгаралтад хариуцсан нэгжээ чадамгай зохион байгуулж амь бие хайргүй тулалдаж гарамгай гавьяа байгуулсан юм. 1962 оны 07 дугаар сарын 13-нд МУ-ын баатар цол хүртжээ.
ayush
Лувсандоржийн Гэлэгбаатар /1914-1939/. Л.Гэлэгбаатар Японы самурай нарын эсрэг 1939 оны тавдугаар сард болсон удаа дараагийн  тулалдаанд дайчдыг зоригжуулан манлайлж чадамгай удирдан зохион байгуулж явсаар 28-ны өдөр дайсны их хүчийг пулемётчин есөн нөхрийн хамт 10-уулхнаа тогтоон барьж эрэлхэг тулалдаж байгаад амь үрэгджээ. Түүнийг 1964-оны 09 дүгээр сарын 29-нд МУ-ын Баатар цолоор нэхэн шагнасан.
ayush
Чоймболын Шагдарсүрэн /1910-1939/. Тэрээр 1932 онд баруун аймгуудад гарсан хувьсгалын эсэргүү хүчийг дарах, 1933 онд Япон-Манжийн зэвсэгт дээрэмчид, 1934 онд баруун хязгаарын ард олныг дээрэмдэн сүйтгэж байсан хасгийн бүлэг дээрэмчдийг бут цохиход оролцжээ. 1936 оны гуравдугаар сарын сүүлчээр Японы милитаристууд халдан довтлоход байлдааны үүргийг олон удаа амжилттай биелүүлсэн, Монгол ардын армийн нисэх хүчний даргын хувьд нисэх хүчнийг хөгжүүлэх, эх орноо дайсны халдлагаас хамгаалах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан байна. Түүнийг 1965 оны 05 дугаар сарын 22-нд МУ-ын баатар цолоор нэхэн шагнасан. 
ayush
Баясгалангийн Бадам /1898-1947/. Хилчдэд туслах ардын сайн дурын бүлгийн гишүүнээр олон жил идэвх зүтгэлтэй, үнэнч шударга ажиллаж Шинжааны хасгийн болон гоминдааны зэвсэгт дээрэмчдийн эсрэг эх орныхоо үүрэг даалгаврыг олон удаа биелүүлж яваад дайсанд баригдаж тамлуулсан ч цэрэг, улсын нууцыг чанд хадгалсаар амь үрэгдсэн юм.Тэрээр 1968 оны 06 дугаар сарын 14-нд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагджээ

ayush
Даржаагийн Хаянхярваа /1915-1975/. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолд өнгөлзөн халдсан японы түрэмгийлэгчидтэй хийсэн 1939 оны Халхын голын байлдаанд хуягтын жолоочоор оролцож Баянцагааны тулалдаанд дайсны үлэмж амьд хүч, зэвсэг техникийг сөнөөж ангиа давших бололцоогоор хангаж гарамгай байлдсан, 1945 оны чөлөөлөх дайнд хуягтын салааны даргаар оролцож эх орон, ард түмнийхээ өмнө эрэлхэг гавьяа байгуулсан байна. Түүнийг  1969 оны 8 дугаар сарын 18-нд Монгол Улсын баатар цолоор шагнасан юм.

Үргэлжлэл бий...

24tsag.mn



0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (202.9.40.161)
    Манайд БААТРУУДАА сурталчилах алдаршуулах ажил бараг хийгддэггүй гэхэд болно. Яагаад?!!! Ялангуяа мүүлд болс он баатруудын талаар огт мэддэггүй хүиүүс байгаа гэхэд болно! Яагаад?!... Хувь хүнийх нь үүднээс төдийгү эх орлонч хүмүүжлийн төлөвшилд энэ ажлын орон зай асар их өгүйлэгдэж өайгааг анхаарна уу!!
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.161)
    Бусад баатруудаа яагаад оруулаагүй юм болоо?! Ж: Т. Бор. Г.Цэнд гм...
    2021 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Батүүлд Зоригыг алсан гэж Элбэгдорж баатар өгсөн байхаа
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Бат-Үүлд яагаад баатар цол өгсөн юм вэ Зоригыг алсан гэж үү
    2018 оны 06 сарын 19 | Хариулах
  • 9г ангийн сурагч Д.Номин (66.181.161.42)
    Ардын хувьсалын үед дайсны цэргүүдэд олзлогдоод "Эх орон мандтугай" хэмээн хэлээд хаднаас үсэрсэн баатар хэн бэ хэлж өгж туслаач
    2018 оны 03 сарын 20 | Хариулах
    • бор
      2018 оны 03 сарын 20
  • зочин (202.21.106.159)
    Монгол Улсын Баатар БатҮүл нь ардчилалын асар их үнэт зүйлсийг санаачлан бүтээсэн,ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэгч,нийгмийг удирдан чиглүүлэгч мөн болмой.
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
    • Айлын цонхоор орж хулгай хийдэг байсан гэмт хэрэгтэн. Аавынхаа буянаар хэргээс мултарсан сдаашд. Үхсэндээ шүтээд байгаан сдаанууд? Шүтэх хүнээ ёстой олвоо
      2017 оны 04 сарын 18
    • Зочин 2025.05.29
      Батүүлийн баатар цолыг хураан авх хэрэгтэй.Ямар сайңдаа нэг олон нийтйн байғууллагын ч билүү туганд баатарын тэмдгээ зүүгээд хаясан юм биш үү.Маш их даажигнаж байгаа нөхөрдөө.Элбэгдоржийг авч ирж хуулийн дээд хэмжээгээр шийтгэх хэрэгтэй !!!.Батүүл ардчилалд С.Зориг шиг ажиллаагүй хүн.
      2017 оны 04 сарын 18
    • Маййй
      Хах түй май
      2017 оны 04 сарын 18
  • Оюунцэцэг (202.9.42.1)
    Халуун амь бүлээн цусаа урсган олсон тусгаар улсын иргэд бид зоригт хөвгүүдээ мартаж үл болно.
    2016 оны 03 сарын 18 | Хариулах
  • hilchin (103.26.194.1)
    Hilchidees 16 baatar tursun baidag ym . hiliin shugam deer zogsoj baigaa erchuud bol unuuduriin jinhene baataruud shuu
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • ган (202.179.11.58)
    монголчууд алдарт хүвгүүдээ хэзээ ч мартахгүй харин үүл-ийг баатар гэвэл эндүүрэл юу хийсэн гэж баатар болсон юм бэ элбэгээтэй ерөнхийлөгчийн сонгуулд өрсөлдөх гэх нэр дэвшчихээд чамайг баатар болгоно гэхээр нэрээ татаж авсан шүү дээ тэгээд бас болоогүй анхны баатарын нэрээр нэрэлсэн талбайг нэрийг нь өөрчилж хөшөөг нь нүүлгэх санаа агуулсан тэнэг буриад
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.38.56)
    зориг амьд байсан бол батүүл элбэгдорж нар юу хийж явах байсан бол өнөөдөр.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.29.144.27)
    Жирийн нэг чавганцын дайтай зүйл хийгээгүй байж Монгол улсын баатар цол хүртсэн Эрдэнийн Бат-Үүл ичвэл таарна.Дамдины Сүхбаатартай барьцаж Түүний хөшөөг буулгахыг завдаж , нэрээр нь нэрлэгдсэн талбайн нэрийг өөрчилж суугаа нь баатар хүний хийх ажил мөн үү.Хэрэв би Бат-Үүлийн энэ алдарт цолыг хүртсэн бол харин өмгөөлөн хамгаалж талбайг хэрвээр байлгах байлаа.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.33.172)
    угаасаа богд хаан сүхбаатарт анхны баатар цолыг өгсөн байдаг. энэ богд хааны зарлиг архивт байнаа байна. юм болгон дээр улс төржиж адилхан монгол эрсээ нэг нэгнээс нь салгаж хооронд нь дугаарлаж дашрэнцэн баярхүү баабар нарын тархи угаалтанд тархиа угаалгаад донгосоод солиороод байхаа одоо болих хэрэгтэй.
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • 5112 (202.55.191.130)
    ХАТАНБААТАР КИНОН ДЭЭРЧ ГЭСЭН МОНГОЛ УЛСЫН АНХНЫ БААТАР НЬ МАГСАРЖАВ ГЭЖ ГАРДАГ. ЭНЭ МАН ТҮҮХ ГУЙВУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ЮМ БОЛ... ДАНДАА Л УВАЙГҮЙ ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙХ ЮМ
    2014 оны 03 сарын 16 | Хариулах
  • зочин (49.0.195.115)
    үндэсний эв нэгдлийг үнэхээр хангаж чадах баатар хүн юмуу? мөрөөрөө байсан хөшөөнүүдийг буулгаж тараахаас өөр ажил хийж байгаа нь харагдахгүй харин ч янз бүрээр ард түмний эрхэнд халдсан санаа цухуйлгах болсон энэ баатар хүний хийх ажил мөнүү бишүү үнэхээр баатар юм бол том юмаар оролдвол дээр бишүү? жишээнь өдөрт орж ирээд байдаг гадны хар ажилчидийн асуудлыг цэгцэлж зөвхөн өндөр мэрэгжлийн ажилчинг оруулж ирдэг болгохч юмуу ер нь тусгаар тогтонлоо газар шороогоо тууштай хамгаалж дуушгарахгүй л байгаа шүүдээ ийм том юм бүү хэл хотооч хэрүүл уруулгүй авч явж чадахгүй байгаа шүү харин гал үндэстэн холбооны Мөнхбаярт баатар өгвөл амьдралд арай ойр үнэмшилтэй баатар болох байхаа
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • Буутай жагсаал хийгээд баатар болох уу Буутай жагсаал жижиг мафиудын хийдэг ажил ш дээ
      2014 оны 03 сарын 15
  • arduud (180.235.185.101)
    batuul uxseniix n baatar bdag yum xudlaa teneg yum bitgii xuc jinhene baatruudiig deerhi zuragnaas xar iim l xumuus bdag yum
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • tzochin (103.26.194.21)
    dund surguuliin hicheel deer sonsoj tedneer baharhaj baisan inhene baatruudiin tuhai dahin unshihad saihan baina.ted onoodriin ene saihan amidraliig tsusaa usgaj amia zoliosolj avc h ogciim tedniig bid martah uchirgui.
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • Тийм шүү эд бол жинхэнэ баатрууд
      2014 оны 03 сарын 15
  • Зочин (103.26.194.5)
    Украйны ерөнхийлөгч Янукович үндэсний эв нэгдлээ тэнцвэртэй харилцахгүй хэт туйлширсанаас бол сөрөг хүчний дургүйг хүргэж үр дүнд Украйн задралын ирмэгт ирлээ Үндэсний эв нэгдлийг тэнцвэртэй хандаж чаддаг улстөрч хүн дэлхийд ховор бдаг шүү Бат/үүл үндэсний эв нэгдлийг хамгаалсаны төлөө баатар цол авсан Авах ч эрхтэй Бат/үүлийн ачаар өнөөдөр коммунистууд дэндүү эрхэлж хуцаж бгаа шүү Зоригийн хэргийн дараа коммунистуудыг хэлмэгдүүлэх аюулаас Бат/үүл хамгаалсан Үр дүнд коммунистууд талархал битгий хэл алуурчинаар гүтгэсэн 71 нд коммунистууд гарах гарцгүй сандарч бхад Батүүл үндэсний эвлэрэлийг дээдэлсэн санал тавьж сандарсан мэнгэт Нямдорж Батүүлийг дэмжиж бсаныг ТВ ээр үзсэнээ санаж бна Коммунистууд хоёр удаа Батүүлийн ачаар хэлмэгдэх аюулаас мултарсан юм Коммунистуудад үндэсний эв нэгдлийн үнэт ойлголт байхгүй учраас Энхбаярыг ерөнхийлөгчөөр тавьж үр дүнд 71 нд хүргэсэн шүү Монголын төлөө зориулсан 59 Баатарыг хэзээ ч мартаж болохгүй
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • zochin
      baastai baatar
      2014 оны 03 сарын 15
    • ulaanod
      bat uul bidend baatar. harin ta nart doromjlol
      2014 оны 03 сарын 15
    • ulaanod
      bat uul bidend baatar. harin ta nart doromjlol
      2014 оны 03 сарын 15
  • mgl (180.235.185.173)
    mongoliin baxarxaluud batuul xarin ichix nuurgui gavyagui oortoo l baatar baix
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • zochin
      ehner huuheddee baatar.
      2014 оны 03 сарын 15
  • hotiin irgen (202.126.89.183)
    batuul jinhene baatar shuu. ed nariig bodvol. bi bat uuld hairtai.
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • mongol huu
      Uhsen atsniih ni baatar bh we oliggui yumnuud negniigee denduu undur unelj baatar tsol uguud bhdaa yahaw dee
      2014 оны 03 сарын 15
    • zaz
      hotiin darga hoshnogonii baatar
      2014 оны 03 сарын 15
  • zochin (202.126.89.183)
    bat-uulees busad ni jinhene baatruud. harin hotiin darga chatsgan baatar.
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • halh (98.193.58.123)
    Hutsdag hujaa mine chamaig olood alchihna shuu. Uy genee jinhene daisan chi bna daa
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.5)
    Эд нар бол Монгол улсын дайснууд
    2014 оны 03 сарын 15 | Хариулах
    • irgen
      Mongolchuudaa ene gulugnuus bolj muudah nuudaa hoorondoo
      2014 оны 03 сарын 15
    • Хуц ***** минь. Чамд л дайсан. Монголын ард түмний эрэлхэг хөвгүүд зэ.
      2014 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    2 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    1 цаг 35 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    2 цаг 31 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    2 цаг 38 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    2 цаг 53 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 59 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    21 цаг 2 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    21 цаг 9 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    21 цаг 12 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК