Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Нямдаваа: Хууль бус мод олборлосон 405 хүн ял эдэлж байна

2014-6-16
0
ЖИРГЭХ

 МХЕГ  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 48 дүгээр зарлиг, Мэргэжлийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын дагуу хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах шалгалтыг аймаг бүрийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулжээ. Энэ талаар МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваатай ярилцлаа.

-МХЕГ-аас хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх зорилгоор аймгуудад шалгалт хийгээд ирсэн. Ямар аймагт шалгалт хийсэн бэ?

-Хууль бус мод бэлтгэхтэй тэмцэх, ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийт есөн аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид орон нутагт шалгалт хийлээ. МХЕГ-аас өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баян-өлгий, Завхан, Булган, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт шалгалт хийхэд нэлээд олон зөрчил илрүүлсэн.

-Яг ямар зөрчлүүд илэрч байна. Урьд жилүүдтэй харьцуулахад хулгайн мод бэлтгэх нь багасч байгаа юу?

-Урьдын жилүүдтэй харьцуулахад багасч байгаа. Гэхдээ зөрчил бол гарсаар байна. Иргэд хууль бусаар хулгайн аргаар мод бэлтгэж, дамлан худалдан борлуулдаг. Мөн Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын иргэн Отгонбаяр, Сосорбарам нар 40 ширхэг эрхийн бичгийг хууль бусаар үйлдэж, хананы мод бэлтгэсэн. Энэ хэрэгт 255 мянган төгрөгийн нөхөн төлбөр тооцон, 1.920 мянган төгрөгийн торгуулийг төлүүлсэн байгаа. Хяналт шалгалтын явцад Хөвсгөл аймагт хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн, худалдсан 34 зөрчлийг илрүүлж, 38 хүнд 1983.000 төгрөгийн захиргааны хариуцлага тооцсон. Мөн 137.4 метр куб мод, хоёр замтай хөрөөг улсын орлого болгож, зургаан хэргийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна. Шалгалтын явцад хууль бусаар бэлтгэсэн 680 куб.метр орчим мод модон материалыг хурааж, улсын орлого болгосон. Сэлэнгэ аймгийн хувьд хууль бус мод бэлтгэдэг хэд хэдэн цэгт шалгалт хийсэн. Сүхбаатар, Шаамар, Зүүнбүрэн, Хүдэр, Жавхлант, Заамар сумын 12 иргэнд таван сая төгрөгийн торгууль тавьсан байгаа. 1.90040 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлсэн. Мөн Алтанбулаг, Зүүнбүрэн сумын найман хүнийг цагдаагийн байгууллагаас эрүү үүсгэн шалгаж байна.

-Хууль бусаар олборлосон модыг улсын орлого болгодог уу?

-Хураасан бүх модыг улсын орлого болгодог. Улсын орлого болгосон мод, модон материалаа захиргааны журмын дагуу хураасан эд зүйлсийг худалдан борлуулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу ажилласан. Орон нутагт ажилладаг комисс хураасан модыг улсын орлого болгож, дуудлага худалдааг зохион байгуулсан.

-Тэгэхээр дуудлага худалдаанаас хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

-Дуудлага худалдаанаас 21.3 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байгаа.

-Хууль бус мод бэлтгэгчдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тохиолдол аль хэр гарч байна вэ?


-Хуульдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний модыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж хэргийг шийдвэрлэж байгаа. Шалгалтын явцад Архангай аймагт ойн тухай хууль зөрчсөн 12 хүнд холбогдох 46.522.040 төгрөгийн хохиролтой 16 хэргийг шалгуулахаар харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн ийм тохиолдол Төв, Хэнтий зэрэг аймагт гарсан.

-Хууль бус мод бэлтгэлээс болж хоригдох тохиолдол бий юу?

-2007 оноос эхлэн хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн онд эрүү үүсгэн шалгах хэрэг байгаагүй. Харин 2008 онд хоёр хүнийг хорьсон бол 2009 онд 108 хүнд шүүхээс ял оноосон. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 405 хүн хууль бус мод олборлолтоос 3-5 жилийн ял авсан. Эдгээр хүн хуульд заасны дагуу нөхөн төлбөр болон холбогдох бүхий л төлбөр тооцоог давхар барагдуулна.

-Хулгайн аргаар мод бэлтгэж зардаг хүмүүс ихэнх нь ажилгүй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой байдаг гэдэг. Шалгалтаар явахад энэ байдал ажиглагдав уу?

-Хууль бусаар мод олборлож байгаа хүмүүсийн ихэнх нь ажилгүй байдаг. Харилцаа холбоо хөгжсөн энэ үед модоо бэлдчихээд л ченжтэйгээ холбогдоод дуудаад модоо зардаг. Ченжүүд ч хүний хэрэглээн дээр тулгуурлаж, захиалга өгч мод бэлдүүлэх явдал ихэсч байна.

-Ойн хамгаалалтын хувьд ямар түвшинд байна?

-Орон нутгийн байгаль орчны болон мэргэжлийн хяналтын байцаагчид хууль хяналтын байгууллагатай хамтран пост гарган ажиллаж байгаа. Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд ойг гэрээгээр хамгаалдаг болсон. Экологи эдийн засгийн үнэлгээг тодорхой хэмжээгээр нэмсэн нь хууль бус мод бэлтгэл багасахад нөлөөлсөн. Түүнчлэн шалгалтаар зарим аймгийн модны зах болоод постод хяналтын камер байрлуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ сараас Өвөрхангай аймгийн мод, модон материалын орох, гарах хаалга, Онгийн голын пост, Түгийн овооны замыг 24 цагийн турш камераар хянахаар болсон.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 15 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 41 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 42 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 45 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 23 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 0 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 3 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 4 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 8 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 11 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 28 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 12 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    11 цаг 59 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 14 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    12 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 19 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 28 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК