
Тэд энэ талаараа “Аливаа улсад улс төрийн хариуцлага, төлөвшил, өрсөлдөөний зөв зарчим хөгжиж чадаагүй цагт, төрд хяналт тавих боломж хумигддаг байна. Улс төрийн намын шинэчлэлийг сайжруулснаар тухайн нам дотооддоо ардчилалыг тогтоож, гишүүдийнхээ оролцоог хангаж, улс орноо хөгжүүлэх бодлого шийдвэрт иргэдийн үзэл бодлыг илүүтэй тусгах зөв механизм бий болох юм.
МУ-ын хувьд Улс төрийн намын тухай хуулийг онол, практик хослуулсан туршлага дээр үндэслэн, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, улс төр судлаачид болон өнөөгийн улс төрийн тогоонд чанагдаж байгаа улс төрчдийн санал санаачлагыг оролцуулан шинэчлэхийг зорилго болгож байна.
Тиймээс Улс төрийн нам өөрөө ардчиллын үлгэр дуурайл болж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн хэв маяг, хэлбэр рүү шилжих нь хувьхүний хөгжил, улс орны төлөөх бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд хариуцлагатай хандах тэр эрх зүйн орчинг шинэчлэх шаардлага тулгараад байна.
Цаашид Улс төрийн намын эрх зүйн орчны шинэчлэлд хүний болон, улс орны хөгжлийн бодлогын нам байх, бүртгэл-хяналт- хариуцлагыг өндөржүүлэх, Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийг шинэчлэх, Дотоод ардчилал буюу шийдвэр гаргахад гишүүдийн оролцоог хангах гээд олон зүйлд анхаарлаа хандуулж байна” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/