
09:00 цагт МИАТ компанийн УЛААНБААТАР-ФРАНКФУРТ чиглэлийн нислэгийн нээлтийн ёслол “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд болно. Ёслолын арга хэмжээнд ЗТЯ-ны сайд А.Гансүх болон Холбооны Бүгд Найрамдах Германаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн нар оролцоно.
10:00 цагт: "Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая" хүмүүнлэгийн өдөрлөг Батлан хамгаалах яамны байранд болно. / БХЯ-ны 320 тоотод ЗХЖШ-ын хаалгаар орно/
11:00 цагт: "Khaan Quest 2014" буюу "Хааны эрэлд" олон улсын сургуулилтын талаарх хэвлэлийн бага хурал Зэвсэгт хүчний жанжин штабын хурлын танхимд болно.
11:00 цагт: "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс Монголын ирээдүйн удирдагчийг төрүүлэх нь" сэдэвт Солонгос-Монголын Боловсролын хамтын ажиллагааны форум Сэргээн засалт хөгжлийн Үндэсний төвд болно.
11:00 цагт Стратегийн Судалгааны Хүрээлэнгээс "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын эрдэм шинжилгээний хурлын дүнг танилцуулна.
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт: Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны ШАГНАЛ гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт: “Гал үндэстэн” холбооноос Баян-Өлгий, Ховд, Дорнод, Дундговь аймгуудад ажилласан тайлангаа танилцуулна.