
НМХГ-аас дүүргүүдийн Засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд санхүүгийн шалгалт хийсэн байна. Шалгалтын дүнг өчигдөр НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулжээ. Хурлаар дүүргүүдийн засаг дарга нарыг гаргасан зөрчлийг танилцуулж, "Дүүргийн засаг даргын нөөц хөрөнгийн сан"-гийн захиран зарцуулалт тодорхойгүй, нийгмийн зорилтот бүлгийнхэнд зарцуулаагүй, баяр ёслол тэмдэглэлт баярт их хэмжээний мөнгө үр ашиггүй зарцуулсан нь шалгалтаар илэрчээ. Мөн Засаг дарга нар гадаад руу их явдаг нь амин хувийн шинжтэй. Сургууль, цэцэрлэг төсвийн байгууллагад сул орон тоо оруулж цалинг нь хувьдаа завшдаг, зогсоолын төлбөн авдаг зэрэг олон зөрчил илэрснийг НМХГ-ын байцаагчид онцолсон юм.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)