В хэсгийн тоглолтод 2010 оны дэлхийн аварга Испани Чилийн шигшээ багтай тоглож, 2-0 харьцаатайгаар хожигджээ. Ингэснээр Испани дэлхийн аваргыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Испанийн багийн Коке, Казарло, Торрес нар эрч хүчтэйгээр довтолсон ч Чилийн хаалгач бүх бөмбөгийг амжилттай хаажээ. Чили 20, 43 дахь минутанд гоол оруулж, Испаничуудыг хэцүү байдалд орууллаа. Чилийн шигшээ баг анх удаа Испанийг хожсон бол Испани энэ удаа хэсгээсээ шалгарч чадсангүй.


