
Португалийн супер од Криштиано Роналдо өвдөгний гэмтлээ удаан хугацаанд эмчлүүлэхгүй бол эрсдэлтэй байдалд орж болзошгүй талаар NBC Sport мэдээлэв. Ясны гэмтлийг анагаахдаа шилдэгт тооцогддог доктор Жосе Карлос Норонха 29 настай Роналдод ирэх ням гаригт болох АНУ-ын эсрэг тоглолтод оролцохгүй байхыг зөвлөсөн байна. Харин Роналдо “Би тоглох эсэхээ ганцаараа шийдэх боломжгүй” хэмээн хариулжээ. Хэрэв Португалийн супер одод тэмцээнд оролцохгүй бол ялагдаж, дэлхийн аваргаас хасагдах магадлалтай ажээ.