
"Гал үндэстэн" холбооны гишүүд аймаг сумдаар ажиллаад ирсэн тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж олонд дэлгэлээ. Энэ үеэр аймгуудад зарим зүйлс багагүй асуудлыг дагуулж байгааг хэллээ. Тухайлбал, Дорнод аймгийн удирдлагууд хог цэвэрлүүлэх нэрийдлээр МАК компанид газар ухах зөвшөөрөл өгч иргэдийн өмч хөрөнгө, тухайн нутаг дэвсгэрийг сүйтгэж байна гэв. Өөрөөр хэлбэл, байгаль экологи хүн ардад маш их хохирол учруулж байгаа аж. Мөн тахилгатай уул модоор малтлага хийж байгаа нь дурсгалт өвүүд, дээр үеийн бурхадыг бусниулж байна гэнэ. Тиймээс Гал үндэстэн холбооныхон энэ асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авахыг хүслээ.
Д.Ундрах /24tsag.mn/