Нийслэлд нийт 49 гэмт хэрэг
зөрчил гарснаас 40-ийг нь илрүүлэн шалгаж эзэн холбогдогчийг шалгаж байна.
Тухайлбал, ЧД-ийн нутагт “Хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг өчигдөр 20:28-д авч м/б д/ч Г.Буяндалайн удирдсан бүрэлдэхүүн шалгахад, Хөвсгөл аймгийн харъяат 37 настай М нь бохир усны шугамын нүх ухаж байгаад шороонд дарагдаж нас барсан байна. Хэргийг цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)