
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт иргэн Б-д гурван сар баривчлах ял шийтгүүлж, хууль бус ял шийтгэлийг биечлэн эдэлж дуусгасан байна. Улмаар шүүх түүнд дахин 3.4 жил хорих ял оноосон болох нь тогтоогджээ. Тиймээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэн Б-д уучлал үзүүлэхийг хүссэн байна. Учир нь тухайн иргэнд холбогдох эрүүгийн хэргийг гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн тул хэн ч хөндлөнгөөс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй.
Тиймээс уучлал үзүүлэх замаар төрийн алдааг залруулах боломжтойг уг хүсэлтэд дурьджээ.