Сао Пауло хотноо болсон тэмцээнд Уругвайн шигшээ баг 2:1 харьцаатайгаар Английг ялжээ. Ингэснээр Английн баг хэсгээсээ шалгарч чадсангүй. Тэд дараагийн тоглолтод Коста Рикатай тоглох юм. Английн багийн гол тоглогч Вэни Рүүний энэ тэмцээнд амжилттай оролцсонгүй. Харин Уругвайн довтлогч Люис Суарез тоглолтын од нь байлаа. Английн шигшээ баг сүүлийн гурван дэлхийн аваргад 14 гоол оруулжээ.




