
БЗД-ийн нутаг ”Шарга” дэлгүүрийн үүдэнд хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд дуудлагын дагуу шалгахад, БЗД-ийн 10 хорооны иргэн 17 настай М-ыг БЗД, 10 дугаар хороонд оршин суух 15 настай Б гэгч согтуурсан үедээ марган хэвлийн тус газар нь хутгалж танхайрсан хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Ер нь сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд архидан согтуурах нь ихсэж энэ байдлаас болж янз бүрийн хүнд гэмт хэргүүд гарах нь ихэсч байгаа учир эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)