
Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу явж байсан шуудангийн автобус онхолдож, хүн нас барсан гэх мэдээлэл ирлээ. Бусад иргэдийн биеийн байдал муу Налайхын эмнэлэгт байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Аймгаас ар гэрийнхнийг нь авч явах гэж байгаа аж. Одоогоор хэчнээн хүний амь үрэгдэж, хэчнээн хүн гэмтэж бэртсэн нь тодорхойгүй байна.