
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 55 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:23 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор талд хана шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 15:42 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 3х5 метрийн хэмжээтэй амбаар, 1х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 39 дүгээр гудамжны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:16 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 4 ханатай гэр шатаж байсныг унтраасан.