Өнөөдөр БЗД-ийн нутаг дэвсгэр Цонжигболдогийн орчим зам тээврийн ноцтой осол гарлаа. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус 08.00 цагийн үед осолдож , ослын улмаас 6 хүн газар дээрээ амиа алджээ.Автобусанд 46 хүн явж байжээ. Үлдсэн хүмүүс нь хүнд гэмтэн Налайх дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Тэгвэл яг одоо ослын газарт осолдсон автобусыг зөөх, зорчигчдын ачаа тээшийг шилжүүлэх ажил явагдаж байна. Мөн зорчигдын ихэнх нь хүнд гэмтэлтэй байгаа учир эхнээсээ яаралтай хагалгаанд орж байгааг албаны эх сурвалж хэллээ.



















































