Хятадын Шинжаан Уйгурын ӨЗО-ы аюулаас хамгаалах хүчний байгууламжид бүлэг этгээд халджээ. Халдлага хийсэн 13 хүнийг цагдаа нар буудан хөнөөсөн байна. Харин гэмт этгээдүүд гурван цагдааг шархдуулсан байна. Халдагчид Кашгар хотын байгууламжид машинтай очиж, тэсрэх төхөөрөмж дэлбэлжээ. Шинжаанд сүүлийн үед удаа дараа эсэргүүцэл, халдлага болсны улмаас олон хүн амь үрэгдээд байгаа билээ.Шашны үйл ажиллагааг нь хатуу хянаж, олонх болох хан үндэстнийг ялган тэгш бус хандаж буй Хятадын засгийн газарт үндэстний цөөнх уйгарчууд дургүйцэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 22-нд халдагчид Шинжааны нийслэл Өрөмч хотын зах руу хоёр машинтай дайран орж, тэсрэх төхөөрөмж дэлбэлэн 39 хүний аминд хүрсэн юм.
Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Өрөмчийн төмөр замын буудалд болсон дэлбэрэлтэд гурван хүн амь үрэгдсэн билээ.




















































