
2014 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1511 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 38 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 5, танхайрах гэмт хэрэг 7, залилан мэхлэх гэмт хэрэг 1, танхайрах 7, зам тээврийн хэрэг 17, осол 12 гарч 21 хүн гэмтсэн байна.