
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхээс Төв аймаг явах автозам дагуу шинээр барьж буй 3 дугаар Амаржих төвийн барилгад хүн хавтанд дарагдсан байна гэсэн дуудлагаар нийслэлийн Аврах ангийн Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад эмнэлгийн зориулалттай барилгын ажилчин 20 настай эрэгтэй цутгалтын хавтанд дарагдсан байсан байна. Улмаар тухайн байгууллагын ажилчид гаргасан, биеийн байдал хүнд байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-рүү тээвэрлэх явцад нас баржээ. Шүүх эмнэлгийн үндсэний төвд цогцосыг шилжүүлэн өгч, цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)