Английн баг Уругвайн шигшээд 2:1 харьцаатайгаар ялагдаж, нутаг буцсан нь фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгожээ. Бразилийн Сао Пауло хотын Гуанабара, Планета Фрута гэдэг хоёр бааранд хөлбөмбөг үзэж байсан Английн хар хувцастай фэнүүд бөмбөг шидэж танхайрав. Тэд халдлага үйлдэхдээ минёмот, молотовын шингэн зэргийг ашигласан байна. Энэ үеэр хүний амь үрэгдээгүй бөгөөд шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.



