Португаль Америкийн багийн тоглолт 2-2 харьцаатайгаар өндөрлөж, тэнцжээ. Ингэснээр Португаль Сильвестр Валерагийн ачаар дэлхийн аваргад үлдэнэ гэсэн фэнүүдийнхээ итгэлийг хадгалж чадлаа. Тоглолтын 94 дэхь минутанд Кристиано Роналдогийн дамжуулалтаар сэлгээгээр гарч ирсэн Валера гоол оруулж, багийнхаа оноог тэнцүүлсэн юм. Португалийн баг хэсгийн сүүлийн тойрогт Америк, Германы багийн тоглолтоос хамаарах хэсгээс шалгарах эсэх нь шийдэгдэх болж байна. Америкийн баг 1930 оноос хойш анх удаа хоёр дараалан ялалт байгуулсан нь энэ юм.




