Нидерландын багийн үнэнч шүтэн бишрэгч Бразиль 2014-г нуруун дээрээ мөнхлөхийг хүссэн бололтой. Тэрээр дасгалжуулагч Луи ван Галь болон багийн ахлагч, нисдэг хөлбөмбөгч Робин ван Персигийн гоол оруулж буй зургийг шивүүлсэн байна. Нидерландын шигшээ баг энэ жилийн дэлхийн аваргын нээлтийн хоёр тэмцээндээ Испанийг 5:1, Австралийг 3:2 харьцаатайгаар ялж, чамгүй амжилт гаргасан юм. Тэд өнөөдөр В хэсгийн ялагчийн төлөө Чилитэй тоглоно.

